Францын Лиг-1-ийн дөрөвдүгээр тойргийн үлдсэн гурван тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Тэр дундаа “Монако” клуб талбайдаа “Марсель”-ыг хүлээж авсан тоглолт онц сонирхолтой боллоо. Учир нь Монако хотын баг өрсөлдөгчөө 6:1-ээр бутниргэж, сүр хүчийг үзүүлсэн юм. Ингэснээр 12 оноотой болж, “ПСЖ” клубын хамтаар хүснэгтийг тэргүүлж байна.
Тоглолтын 2 дахь минутад Глик тооны харьцааг нээсэн. Улмаар 20, 34 дэх минутад Фалько хоёрыг хийснээр 7 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна. Түүний араас Диакаби 45, Сидибе 68 дахь минутад нэг нэгийг нэмсэн. Харин зочдоос Кабелла 75 дахь минутад нэр төрийн ганц гоол оруулсан бол араас нь Фабиньо 79 дэх минутад “Монако”-гийн 6 дахь гоолыг оруулсан юм.
Н.Болд