...
...

"Алдар" спорт хороо дэлхийн аварга П.Орхонд хүндэтгэл үзүүллээ

Наймдугаар сарын 23-ны өдөр "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон "Парис-2017" чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнээс 63 кг-ийн жинд алтан медаль хүртэж түүхэнд тэмдэглэн үлдсэн билээ. Тэрбээр алтын төлөөх барилдаанд 2014 оны дэлхийн аварга, Украйны тамирчин Юлиа Ткачийг 6:3 харьцаатай ялсан юм. П.Орхон нь С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын араас дэлхийн аваргын алдрыг хүртсэн Монголын гурав дахь чөлөөт бөхийн эмэгтэй тамирчин. Харин Монгол Улсаас чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга болж алтан соёмбот далбаагаа Парисийн тэнгэрт мандуулсан. Тэгвэл өчигдөр шинэхэн дэлхийн аварга П.Орхон эх орондроо ирсэн бөгөөд "Алдар" спорт хорооны хамт олон  түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.  

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ