...
...

“ALL IN HIT 2” тоглолт энэ сарын 7-нд SocialPay park-г ДОРГИОНО

Монголын хайрын дууны хамтлаг, “Цасан бороо”, “Чи минь ганцхан”, “Чамдаа” зэрэг олон олон дуугаараа залуусыг байлдан дагуулж явсан Мотив хамтлаг, Анхны борооноор санаандгүй норж бидэнтэй танилцахдаа Монголын залуусыг нэгэн цагт, нэгэн зүгт хөтөлсөн “Нэгэн зүгт” хамтлаг, Цасан дээр нэрийг чинь бичлээ хэмээн дуулж, дуунд хайртай үзэгчдийнхээ зүрх сэтгэлд нэрээ үлдээсэн Take off хамтлаг, "Миний гэр- II" реалити шоуны цуврал болох "Чи шүү" шоунаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн, дуу бүр нь дурсамж агуулах "Sync" хамтлаг хамтран 6 дугаар сарын 7-нд “ALL IN HIT 2” тоглолтоо хийж, SocialPay park-г бут ниргэх гэж байна.

Хамгаас дотны найз нөхөд, хайртай нэгэнтэйгээ нэгэн үдшийг догдолж, дурлаж, мартагдахааргүй өнгөрөөх боломж ийнхүү хаяанд иржээ. Сонсож өссөн хайрын дуунууд тань таны өмнө дахин амилж, дурсамжаараа аялж, дуу хөгжмийг сайхныг мэдэрч, Мотив, “Нэгэн зүгт, Take off, Sync" хамтлагийнхантай доргио үдшийг хамт өнгөрөөцгөөе.

Энэ зуны заавал үзэх тоглолт шүү. Сануулж хэлэхэд тасалбарын борлуулалт өндөр байгаа тул тасалбараа эрх захиалахаа бүү мартаарай. 6 дугаар сарын 7-ны өдөр , SocialPay park-д уулзацгаая.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ