Сүүлчийн цас, анхны бороог хамтдаа угтсан хэн бүхэнд зориулан GUYS хамтлагийнхан нэгэн сюрприз бэлдээд байгаа билээ. 28 жилийн түүхэндээ анх удаа задгай талбайн тоглолт хийхээр зэхээд байгаа тэд 2017 онд гаргаж байсан GOOD LUCK дууныхаа клипийг шинэчлэн цацжээ.
“GOOD LUCK” дуу нь 2017 онд цацагдахдаа тухайн үед Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа урлаг, спорт бусад салбарын алдартнуудаар дуугаа дуулуулан дүрсжүүлэн туурвисан байдаг билээ.
Тэд энэ удаад өнөө цаг үед монголынхоо нэрийг тив дэлхийд дуурсгаж, өнгөлөн манлайлж яваа эрхэм алдартнуудаар “GOOD LUCK” дуугаа даган дуулуулж клипээ шинэчлэн цацсан байна. “Guys” хамтлаг нь 5 сарын 31-ний өдөр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-нд “Сургууль минь Баяртай” 28 жилийн ойн баярын тоглолтоо хийх гэж байгаа юм.
Тоглолтын тасалбарыг: Eventx.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250