...
...

Москвагийн их сургууль байгуулагдсаны 270 жилийн ойг тэмдэглэлээ

М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг (МГУ) төгссөн монголчууд төрөлх их сургуулийнхаа 270 жилийн ойг цуврал арга хэмжээгээр үргэлжлүүлэн тэмдэглэсээр байна. Энэ тухай ТАСС агентлагийн сурвалжлагч мэдээллээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Россотрудничествогийн төлөөлөгчийн газарт Москвагийн Их сургуулийн монгол төгсөгчдийн холбооноос баярт зориулан эрдэм шинжилгээний хурал, уулзалтыг зохион байгуулсан юм.

Холбооны ерөнхийлөгч нэрт телевизийн хөтлөгч, нийтлэлч Дамбадаржаагийн Жаргалсайхан 1940-өөд онд Москвагийн их сургуульд (МГУ) анхны монгол оюутнууд суралцаж эхэлснийг тэмдэглээд тус сургуулийн төгсөгчид БНМАУ-ын ардын аж ахуй, боловсрол, шинжлэх ухааны олон салбарын үндэс суурийг тавилцсаныг онцоллоо.

Тэрбээр “ОХУ-ын тэргүүлэгч их сургуульд нийт 513 монгол иргэн дээд боловсрол эзэмшиж, шинжлэх ухааны дэд эрдэмтний болон докторын зэрэг хамгаалсан. Хамгийн ахмад төгсөгч 103 настай бол хамгийн залуу нь 24 настай. Нийт төгсөгчдийн 67.5 хувийг эрэгтэйчүүд, 32.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна” хэмээсэн.

Мөн түүнчилэн Монгол Улсын үндэсний тэргүүлэх их сургууль болох Монгол Улсын их сургууль (МУИС) нь 1942 онд Москвагийн их сургуулийн боловсон хүчин, материаллаг дэмжлэгтэйгээр дэлхийн 2-р дайны хүнд цаг үед байгуулагдсан гэдгийг хэлсэн үгэндээ онцлон дурдсан. МУИС нь байгуулагдсан цагаасаа эхлэн 1990-ээд он хүртэл Зөвлөлтийн /Оросын/ сургалтын хөтөлбөр, стандартыг мөрдөж ирсэн юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ