Gangbay хамтлаг бие даасан КАСЕТА тоглолтоо энэ сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байгаа билээ. Тоглолтын тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр болж өнгөрлөө.
Хэвлэлийн бага хурлын үеэр хамтлагийн гишүүн Баянаа "Тоглолт маань дөрвөн хэсгээс бүрдэж байгаа. Дундуур нь сюрпризүүдээ задлаад явна. 24-ны өдрийн 15:00 цагт хаалга маань нээгдэнэ. 18:00 цагаас үндсэн тоглолт эхэлнэ. Гадаадаас нийт 5 артист ирж байгаа.
Тоглолтоо аль болох бусад уран бүтээлчдийн тоглолтын артистуудтай зочин артистуудаа давхцуулахгүй байхаар зохион байгуулсан. Мөн ямар ч үеийн хүн үзсэн буй тэдгээр хүмүүсийг дурсамжаар нь аялуулахыг хүссэн. Касета гэхээр хүмүүст ямар дурсамж орж ирдэг билээ. Тэр дурсамжаар нь аялуулахыг хүссэн. Тухайн үед гарч байсан дуунуудыг мөн сэргээн дуулсан" гэлээ.
Касета тоглолтын тайз засалд нийт 1400 орчим лед дэлгэц ашиглаж байгаа бөгөөд зохион байгуулалтын багт нийт 150-250 гаруй хүн тайз, дэлгэц, хөгжим гурвын төгс хослолыг харуулахаар ажиллаж байгаа аж.
Тоглолтын тасалбарыг eventx.mn-ээр захиалан авах боломжтой.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250