ICETOP хамтлагийн ахлагч, дуучин Б.Оргил-Эрдэнийн оршуулах ёслол энэ сарын 5-ны өдөр болж өндөрлөлөө.
Түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол “Соёлын төв өргөө”-нд болсон бөгөөд ICETOP хамтлагийн гишүүд, Skin энтертайнментын найруулагч Б.Анар, Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж, продюсер Халзаа, “Хөх мөнх тэнгэрийн ивээл” хамгаалалтын алба захирал Ё.Батболд, Бадрах болон Дижитал хамтлагийн гишүүн Мөнгөөнөө нарыг онцлон дурдахгүй байхын аргагүй юм.
Тэд талийгаачийг үдэх ёслолыг эхнээс нь дуустал нь нэр төртэйгээр хийж гүйцэтгэж чадлаа хэмээн олон нийт тэднээр бахархаж байна. Ямар их хүндлэл, ямар их сэтгэл вэ хэмээн биширч, бахдмаар...
Зохион байгуулагчдын энэ их хичээл зүтгэл нь зүгээр ч нэг үдэх ёслол бус, Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн авьяастныг хүндэтгэн үдэх үндэсний хэмжээний үйл явдал болж, олон олон хүмүүс сэтгэл дотроо гашуудав. Тэдний зохион байгуулсан Б.Оргил-Эрдэнэ агсантай салах ёс гүйцэтгэх ёслол монголын мянга мянган залуус, дуунд хайртай сонсогч фэнүүдэд нь түүнийг дурсан санах, түүний төлөө залбирах, сүүлчийн удаа гэгээн төрхийг нь харж гашуудах боломж олголоо.
Сайн нөхөдтэй, сайн андуудтай явсан түүнийг монголын ард түмэн үүрд дурсан санаж явах нь дамжиггүй биз ээ.
Эх сурвалж: Daam.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250