...
...

М.В.Захарова: Халхын голын байлдааны бүс нутагт эрэл хайгуулын экспедицийг амжилттай зохион байгуулсан

Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч М.В.Захарова 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хэвлэлийн бага хуралд Оросын болон олон улсын сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Халхын голын байлдааны бүс нутагт зохион байгуулсан эрэл хайгуулын экспедицийн тухай ярилаа.

Тэрээр хэлэхдээ, «Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн ивээл дор Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны дэмжлэг, Монгол Улсын Батлан хамгаалах яамны оролцоотойгоор 1939 онд Халхын голд Японы түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаанд амь эрсэдсэн Зөвлөлт, Монголын дайчдын шарилыг эрэн хайх Орос–Монголын эрэл хайгуулын экспедицийн 1-р үе шат 2025 оны 5 дугаар сарын 16-28-ны өдөр болж өндөрлөв. Энэхүү эрэл хайгуулын ажлыг жил бүр уламжлал болгон явуулдаг билээ. «Халхын гол. Бидний алдар улам мандан бадарна-2025» эрэл хайгуулын ажилд Оросын 15 мужаас 30 мэргэжилтэн, Монгол Улсын 130 гаруй иргэн оролцож, оролцогчдынхоо бүрэлдэхүүнээр дээд амжилт тогтоолоо.

ОХУ, Монгол Улсын Ерөнхийлөгч нарын 2024 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатарт, энэ оны тавдугаар сарын 7-нд Москвад хийсэн уулзалтаар тохиролцсон хэлэлцээрийн үр дүнд уг томоохон түүхэн-хүмүүнлэгийн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой болсон юм.

Эрлийн явцад улаан армийн 36 цэрэг (тэдгээрээс хоёрынх нь хэн болохыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Шүүх эмнэлгийн шинжээчдийн туслалцаатайгаар тогтоогоод байгаа), таван монгол нийт 41 цэргийн цогцос олжээ. Японы долоон цэргийн оршуулгын талаарх мэдээллийг Монголын дорнод хэсэгт мөн эрлийн ажиллагаа явуулж буй Токиогийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгсөн байна.

 Эрэл хайгуулын хоёр дахь шатны ажлыг энэ оны есдүгээр сард хийхээр төлөвлөж байна» хэмээлээ.

 Хэвлэлийн бага хурлын мэдээллийг бүрэн эхээр нь унших: http://tiny.cc/z52m001

 Хэвлэлийн бага хурлыг үзэх: https://goo.su/kVP8W7H

#ХалхынГол #ХамтынТүүх #Захарова

 Читать на русском: https://goo.su/V7QQRDv

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ