...
...

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Орчин үеийн Оросын автомашин” үзвэрийн шоу 2025 оны 6-р сарын 28–29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Оросын тэргүүлэгч үйлдвэрлэгч болох Горькийн автомашины үйлдвэр (ГАЗ), “Урал” үйлдвэрийн автомашин болон орчин үеийн төрөл бүрийн автотехникийг үзүүлэхээс гадна нийслэлийнхэнд зориулсан сонирхолтой арга хэмжээг зохион байгуулна.

Уг үйл ажиллагаа нь бизнесийн болон соёлын хоёр хэсэгтэй байх бөгөөд нийслэлийн иргэд, зочид анх удаа Монголд орчин үеийн, хатуу ширүүн нөхцөлд ажиллахад зориулан бүтээгдсэн ОХУ-ын хүчирхэг, найдвартай автомашин, техник хэрэгслүүдтэй танилцахын зэрэгцээ Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, урлагийн хөтөлбөрийг үзэж сонирхон сэтгэлээ баясгах боломжтой.

Талбай дээр гарах үзэсгэлэнгийн хүрээнд зорчигчийн болон ачааны, мөн бартаат замын, цаг уурын бэрхшээлтэй нөхцөлд зориулсан 5 төрлийн автомашиныг танилцуулна. Үүнд:

Gazelle NN – 19 хүний суудалтай жуулчны автобус
Gazelle Business 4×4 – 13 хүний суудалтай микроавтобус
Sobol NN – хөргүүртэй машин
Sobol NN 4×4 – онцгой байдлын албаны хөдөлгөөнт штаб
Ural NEXT 6×6 – уул уурхай, барилга г.м. ээлжийн ажлын зориулалттай автобус

Хоёр өдрийн турш үргэлжлэх өргөн цар хүрээтэй энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрт шилдэг уран бүтээлчдийн тоглолт, шагналтай тэмцээн уралдаан, гэр бүлээрээ оролцох боломжтой гар урлалын сургалт, хөгжмийн үзүүлбэрүүд болон Оросын нэртэй загвар зохион бүтээгчдийн урласан үндэсний хувцасны загварын үзүүлбэр багтсан. Загварын үзүүлбэрт “Дэлхийн Орос гоо бүсгүй 2025” (mrsworld.ru) үндэсний гоо бүсгүйн болон эхчүүдийн тэмцээний ялагч бүсгүй оролцоно.

Оросын автомашин үйлдвэрлэгчид энэ үеэр хамтран ажиллах түншүүд болон мэргэжлийн хэрэглэгчидтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна.

Денис Цветов, Горькийн автомашины үйлдвэрийн төлөөлөгч:

-Өнөөдөр бид Монгол Улсад орчин үеийн техникийн шийдэл, эдийн засгийн үр ашиг, бат бөх чанарыг хослуулсан машин техникийг танилцуулж байна. Горькийн үйлдвэрийн автомашинууд нь Оросын зах зээлд тэргүүлэгч төдийгүй дэлхийн олон улс оронд нийлүүлэгдэж байна. Манай туршлага Монголд ч ашигтай гэдэгт бид итгэлтэй байна. Манай автомашинууд нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ч, орон нутгийн хэрэгцээнд ч найдвартай туслагч болж чадна.

Евгений Ильиных, “УРАЛ” автомашины үйлдвэрийн төлөөлөгч:

–Бид боломжит түншүүдтэй яриа хэлэлцээ хийхэд нээлттэй бөгөөд монголчууд манай техникийн бодит үнэ цэнийг олж харах болно гэж найдаж байна. Энэ бол цаг хугацаагаар баталгаажсан найдвартай бүтэц, хүнд хэцүү цаг уурын нөхцөл болон бартаат замд ажиллах чадвартай, ашиглалтын дээд зэргийн үр ашиг юм.

Энэхүү арга хэмжээг Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Горькийн автомашины үйлдвэр болон “Урал” автомашины үйлдвэр зохион байгуулж байгаа бөгөөд манай хоёр орны хамтын ажиллагаа, технологийн солилцоог хөгжүүлэх зорилготой юм.

Арга хэмжээ үнэ төлбөргүй зохион байгуулагдана. 

Огноо: 6-р сарын 28–30

Байрлал: Тусгаар тогтнолын талбай, Улаанбаатар хот

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ