GUYS хамтлаг 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо 5 сарын 31нд "Socialpay Park"-д хийх гэж байгаа билээ. Тоглолтын тасалбар борлуулалт өндөртэй байгаа бөгөөд тоглолтын VIP тасалбар хэдийн борлуулагдаж дууссан байна.
Одоогоор энгийн болон Fanzone, Latebird тасалбарууд цөөн тоогоор худалдаалагдаж байгаа бөгөөд GUYS хамтлагийн сэтгэлд хоногшсон дурсамж дүүрэн дуунуудтай нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрөөхөд ердөө хоёрхон хоног үлджээ.
Тоглолтын тайз засал болон бэлтгэл ажил дуусах шатандаа орж, бэлтгэл хэдийнэ хангагджээ. Сүүлчийн цас, анхны бороог хамтдаа угтсан хэн бүхэнд зориулан GUYS хамтлаг бүх цаг үеийн супер хит 35-н дуугаа амьд хөгжмийн найруулга, тусгайлан бэлдсэн үзүүлбэртэйгээр хүргэх аж.
Тоглолтын тасалбар eventx.mn-ээр дамжуулан худалдаалагдаж байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250