...
...

Жүдо бөхийн ДАШТ-д манай 4 бөх өөр улсын нэр дээр барилдана

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. 2017 оны ДАШТ-д 126 орны 731 жүдоч өрсөлдөнө. Манай улсаас эрэгтэй жинд 9 тамирчин, эмэгтэй жинд мөн 9 тамирчнаа сойж байна. Мөн манай дөрвөн эмэгтэй легионар тамирчин дэлхийн аваргад оролцож байгаа юм. Монголын эмэгтэй жүдо бөхийн хөнгөн жингийн гурван тамирчин өнгөрсөн тавдугаар сард Азербайжаны жүдо бөхийн холбоотой гэрээ байгуулж тус улсын шигшээ багт багтсан билээ. Тэгвэл дээрх тамирчид ДАШТ-д оролцож байна.

 

Казахстанаас олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг -48 кг

 

 

-48 кг-ын жинд тамирчин Э.Базаррагчаа

 

- 57 кг-ын жинд  М.Ичинхорлоо

 

-52 кг жинд  П.Буянхишиг
 

 

 

 

 

А.Түвшин 

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ