...
...

М.Уранцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Жүдогийн ДАШТ тэмцээн Будапешт хотноо үргэлжилж байна. Жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -48кг-д Мөнхбатын Уранцэцэг ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ.

 48 кг-ын жинд хагас шигшээд шалгараад байсан Дэлхийн аварга М.Уранцэцэг Японы алдарт бөх Кондо Амиг нэмэлт цагт торгуулаар ялснаар финалд шалгарч үлдсэн юм. Тэрбээр Японы жүдоч Тонаки Фүнатай өрсөлдөж вазари үнэлгээгээр ялагджээ. 2013 оны ДАШТ-д түрүүлж байсан тэрбээр Будапештийн дэвжээнээс медалиа  ийнхүү ихэрлүүллээ. 

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ