...
...

Н.Мөнхшүр дэлхийн хоёр шинэ рекорд тогтоолоо

Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 

Өсвөрийн дэлхийн аварга, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр "Хоёртын тоолол" төрөлд 6270 цифр тогтоон Шведийн тамирчин Марвин Валанюсийн 2015 онд тогтоосон хэзээ ч эвдэгдэхгүй гэж байсан 5040 цифрийн амжилтыг эвджээ. Мөн "Зураг" төрөлд 5 минутад 349 зургийг тогтоон мөн дэлхийн рекордыг дахин шинэчлэлээ.

Хэдэн арван жил хичээллэж энэхүү спортыг ажил, амьдралаа болгосон бусад орны тамирчдыг хэдхэн сар хичээллэж буй Монгол тамирчид маань Монгол оюун ухаан аугаа гэдгийг баталж байна.

А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ