Дэлхийн 162 орны 12500 орчим тамирчин оролцох оюутны зуны "Универсиад" наадам Тайвань улсын Тайпэй хотноо үргэлжилж байна. Тус тэмцээний биллиардын төрөлд “Эфэс” клубын тамирчин Б.Нарантуяа шөвгийн 8-д БНСУ-ын тамирчин Ён Хи Жэнийг 9:3-ын харьцаатай хожиж, улмаар хагас шигшээ шатандаа зохион байгуулагч орон Тайваний тамирчин Вү Жи Тинийг 9:6-ын харьцаатай буулган авсанаар аваргын алтан медалийн төлөө Тайванийн шилдэг тамирчин Кү Чен Чинтэй өрсөлдсөн юм. Шигшээ тоглолт 2 цагийн турш тун ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж, манай улсын 23 настай шилдэг тамирчин Б.Нарантуяа 6:9-ын харьцаатай хожигдсоноор универсиад их наалмын мөнгөн медалийн эзэн болж, универсиад наадмаас медаль хүрстэн монгол улсын 52 дахь тамирчин боллоо.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250