Дэлхийн 162 орны 12500 орчим тамирчин оролцох оюутны зуны "Универсиад" наадам Тайвань улсын Тайпэй хотноо 08 сарын 18-ны өдөр эхэлсэн. "Универсиад" наадамд 7369 тамирчин спортын 19 төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд “Чиний төлөө, залуусын төлөө” уриатай энэхүү наадмаас 275 багц медалийн эзэд тодрох аж.
Манай улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын есөн төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сориж байна.
Универсиад наадмын пүүл бильярдын төрлийн тэмцээн 9 бөмбөгийн дүрмээр явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож байгаа манай улсын 2 дахь тамирчин Б.Нарантуяа хагас шигшээд шалгарах эрхийн төлөө БНСУ-ын тамирчин Жанг Ёонтой таарч тоглон 9:3-ын харьцаатай ялсанаар тэмцээний хагас шигшээд шалгарч чадлаа. Тэрээр дараагийн тоглолтоо мөн наадмыг зохион байгуулагч орон Тайваны тамирчин Ву Зи Тинтэй хийх юм.
Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 9 бөмбөгийн шигшээ тэмцээнд Б.Нарантуяа Тайваны тамирчин Ву Зи Тингтэй, Б.Уянга Тайваны тамирчин Ку Ченг Чинтай тоглоно. Мөн энэ өдөр Б.Нарантуяа Б.Уянга нар, О.Баасандорж С.Мянганбаяр нар 9 бөмбөгийн хосын төрлийн тэмцээнд өрсөлдөх юм.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250