Тэгвэл 30 хувиа худалдах хүсэлтэй иргэдийн материалыг өнөөдрөөс эхлэн арилжааны банкуудад авч эхэлсэн бөгөөд иргэд өөрсдийн хамгийн ойрхон, харьцдаг банкаараа дамжуулан энэхүү хувьцааг авахаар болсон билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн арилжааны банкууд хөл гишгэх зайгүй болоод байгаа аж. Тэр тусмаа хотын дүүргүүдэд байрлах ХААН банкны очер дараалал хэрээс хэтэрчээ.
Арилжааны банкаар гүйлгээ хийх гэсэн иргэд эдгээр хувьцаагаа зарах гэсэн иргэдийн дундуур орж чадахгүйгээс үүднээс нь буцаж буй бололтой. Иргэдэд мэдээлэл өгөхөд зөвхөн өөрийн харьцдаг банкаар гэсэн хатуу шаардлага байхгүй юм байна.
Хэрвээ ачаалал багатай бол та арилжааны аль ч банкинд ороод хувьцааны мөнгөө авах данс нээлгүүлээд л үйлчлүүлэх боломжтой учраас заавал ХААН