Уул уурхайн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх үүднээс Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. Тодруулж хэлбэл, “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр олгохоор өмнөх засгийн үед шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас өмнөх долоо хоногт гаргасан. Үүнтэй холбогдуулан “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.
Харин өнөөдрөөс эхлээд Засгийн газарт хувьцаагаа зарах хүсэлтэй байгаа иргэд арилжааны банкуудад бүртгүүлж байна. Хөтөлбөрт дуусах хугацаа байхгүй гэж байгаа хэдий ч иргэд өглөөний 06 цагаас банкинд ирж хувьцаагаа зарахаар дугаарлаж байна.


Ш.Аагий
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250