...
...

Долоо хоногийн дотор л иргэд ХУВЬЦААГАА арилжаалж дуусах нь ээ

Уул уурхайн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх үүднээс Монгол Улсын Засгийн газар  иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг  өмнөх долоо хоногт гаргасан билээ.

Тэгвэл өчигдрөөс  эхлэн Засгийн газарт хувьцаагаа зарах хүсэлтэй байгаа иргэд  арилжааны банкуудад бичиг баримтаа бүртгүүлж, дансаа нээлгэж эхлэв.  Хөтөлбөрт дуусах хугацаа байхгүй гэж байгаа хэдий ч иргэд өглөөний 06 цагаас банкинд  ирж хувьцаагаа зарахаар дугаарлаж байгаа аж. 

Урьдчилсан байдлаар нийт иргэдийн 80 гаруй хувь нь хувьцаагаа зарах хүсэлтэй байгаа гэсэн тооцоо судалгаа бий.  Тэгвэл өчигдрийн байдлаар гэхэд  185 мянган иргэн хувьцаагаа зарах хүсэлтээ өгчээ. Энэ тооноос харвал, иргэд бараг  долоо хоногийн дотор гэхэд   ХУВЬЦААГАА арилжаалж дуусах нь ээ.

 

Ш.Аагий

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ