Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан билээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт худалдах иргэдийн хүсэлтийг Хаан банкны салбарууд 2016 оны 06 сарын 13-ны даваа гарагаас эхлэн салбар, нэгжүүддээ хүлээн авч байна. Хөтөлбөр дуусах хугацаа гэж байхгүй тул та өөрийн боломжит цагтаа банкинд хандаарай.
Хэрвээ та хувьцаагаа худалдах хүсэлтэй байгаа бол энэхүү мэдээлэлтэй танилцана уу?
Хувьцаа худалдах иргэд дараах нөхцөлийн хангасан байна
· “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг байх
· Банкинд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн байх.
· Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх.
· Өөрийн биеэр банкны салбарт ирж хүсэлт гаргах. /Хүний өмнөөс итгэмжлэхээр хүсэлт гаргахгүй /
· Хаан банкинд данстай эсвэл данс нээлгэсэн байх.
· Хүний хөгжил сангаас урьд нь 1.0 сая төгрөг авсан оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ арга хэмжээнд хамрагдахгүй.
Мэдвэл зохих нэмэлт зүйлс
· Хувьцаагаа худалдах хүсэлтийн маягтыг гурван хувь хэвлэн бөглөсөн байх.
· Иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг гурван хувь бэлдсэн байх.
· Оршин суугаа хаягийн мэдээллээ бүрэн дүүрэн мэдсэн байх.
· Овог нэр, регистр зэрэг иргэний бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй эсэхээ шалгасан байх зөрүүтэй бол харьяа УБГ-т хандан засуулсан байх.
Хувьцаа худалдсан мөнгийг дараах байдлаар олгоно
· Хүсэлт гаргасан өдрөөс хойш долоо долоо хоногийн зайтай гурав хуваагдан таны бүртгүүлсэн дансанд шилжиж орно.
· Та мөнгөө интернэт банк, Карт, АТМ, Экспресс банк зэргийг ашиглан хүссэн хэлбэрээрээ авах боломжтой.
Ш.Аагий
Эх сурвалж:Breakingnews.mn