...
...

Мартагдах шахсан ХУВЬЦААГААР сонгуулийн өмнө дахин шоудав уу?

Уул уурхайн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх үүднээс Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм.  Тодруулж хэлбэл, “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр олгохоор өмнөх засгийн үед шийдвэрлэсэн билээ.

Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцно. Жишээ нь: 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хүртсэн оюутан 1072-527=545 ширхэг хувьцааг олгоно. Мөн 8040 төгрөгийг ЭМД-ын шимтгэлээр хүртсэн иргэдийн хувьцаа нь 1072 /1.0 сая төг/ – 8 /8040 төг/ = 1064 ширхэг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаатай болно.

Харин огт хишиг хувь хүртээгүй иргэд “хишгээ хүртэе” хэмээн Засгийн газраас нэхэх болсон. Тэгвэл Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг өчигдөр Монгол Улсын Засгийн газраас гаргалаа. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсэг байгууллагдав.

 Энэхүү “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлснээр иргэдийн Тавантолгой орд газрын хувь эзэмшил баталгаажиж, гүйлгээнд орон мөнгөжихөөс гадна эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, иргэдийг орлогожуулах, Тавантолгой төслийг эрчимжүүлэх, ард түмний амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтад эерэгээр нөлөөлнө гэсэн зорилготойгоор энэ шийдвэрийг гаргасан гэдгийг албаныхан онцлон хэлж байгаа юм.

Гэвч өмнө нь иргэд 1072 хувьцааны талаар эрэл сураг болж  түүнчлэн ААН-үүд иргэдийн 1072 хувьцааг худалдан авах хүсэлт тавихад үнэт цаас болоогүй гэх тайлбар хийдэг байтал сонгууль дөхсөн эл өдрүүдэд  засгийн газар гэнэт худалдан авах шийдвэр гаргасанд олон нийт сонгуулийн шоу-тай холбон ойлгож байгаа юм. Тэгвэл үүнд албаны хүмүүс ийн тайлбар өглөө. “Үүнд хоёр үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт, Олон Улсын зах зээл дээрх нүүрсний үнийн уналт, уул уурхайн түүхий эдийн ханшийн бууралт зэрэг тодорхой шалтгаануудын улмаас энэ хувьцааг арилжаанд оруулахгүй байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 1072 хувьцааг зохистой байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал тусгагдсан. Үүний дагуу засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна. Хоёрдугаарт, 2011.11.30-ны өдөр УИХ-ын зүгээс 57-р тогтоолоор засгийн газарт 1072 хувьцаааг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэл өгсөн байдаг. Тогтоолд нэрлэсэн үнээр нь худалдан авах, эргээд шаардлагатай тохиолдолд иргэн өөрөө хүсэх юм бол буцаан аваад чөлөөт эргэлтэд оруулах асуудал тусгагдсан. ААН-үүдэд ийм боломж байхгүй” гэлээ.

Ямартаа ч мартагдах шахсан хувьцаа амь орж Сайханбилэгийн Засгийн газар сонгуулийн өмнөхөн сайн үйл хэрэг нэгийг  хийлээ.

 Хувьцааг худалдан авах үйл ажиллагаа 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ. Иргэдийн ачааллыг хөнгөвчлөх үүднээс хэрэгжилтийг арилжааны банкуудаар дамжуулан хийх юм. Ингэснээр банкууд иргэдийн хүсэлтийг бүртгэн Монголбанкны үндэсний цахим гүйлгээний төвөөр дамжуулан Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт өдөр бүр хүргүүлэх аж.

Хувьцаа худалдан авах үйл ажиллагаанд хувьцаатай иргэд буюу 30 хувиас доошгүй хувьцааны үлдэгдэлтэй, өөрөөр хэлбэл 322 ширхэгээс дээш хувьцаатай иргэд хамрагдана.

Арилжааны банкууд ирэх даваа гаригаас хүлээн авч эхлэх бөгөөд долоо хоногийн дараа мөнгө авах эрх нь нээгдэхээр тооцож байгаа аж. Засгийн газрын зүгээс тооцож буйгаар  нийт хувьцаа эзэмшигч иргэдийн 80 орчим хувь нь худалдах хүсэлттэй байгаа гэнэ.

Та хувьцаагаа  https://net.schcd.mn/registration/   дарж шалгах боломжтой.

 

Ш.Аагий

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)
  • МАНАН-хан бол 1072 хувьцааг сонгуулийн пи-ар болгож ашиглаад УИХ-д орвол яг л 4жилийн өмнөх үйл явдал давтагдана.

  • Өрнөөс өрний хооронд явж байгаа ард иргэд нь хувьцаагаа мөнгө болгон гэвэл зүгээр л шууд утгаараа ард иргэдийн дайн болно гэсэн үг.

  • өр зээлээ төлхийн өрөнд ард иргэдийнхээ гар дээр байгаа хувьцаа худалдаж аваад, Ард иргэдээ хэдэн төгрөгөөр хуураад, Давхар сонгуулийн үнэгүй пи-ар хийгээд МАНАН-хан ард иргэдийн сэтгэлээр тоглохоо больмоор юм.

  • 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар төлөвлөжээ. энэ бол Эрдэнэс таван толгойн хувьцаан ард иргэдээсээ худалдаж аваад буцааж зарна гэсэн үг бишүү.

  • хувьцааг сонгуулийн сурталчилгаа эхлэхээс хэдхэн хонгийн өмнө худалдаж авахаа зарлаж байгаан. Ард иргэдийн зүгээрс сонгуулийн султалчилгаа гэж үзэхгүй байх шалгатгаан байхгүй байна.

  • МАНАН-хан сонгуулийн сурталчилгаа хийж ард иргэдийн тархийг угааж мөнгөөр сонгуулийн санал худалдаж авч байна. Бүхэл бүтэн 4жилийн өмнө сонгууль өрсөлдөхдөө л хувьцаа ярьж гарцгаасан. Амлалтаа биелүүлэхгүй байсаар дараагийн 4жилтэй зоргохын даваа дээр хувьцааг гаргаж ирж байгаан хэн хүн сонирхолыг татахгүй байхын аргагүй.

  • za yahav irged maan yaduu tarchig bga n unen gehdee sanalaa buu ed nart uguurei nzuudaa

  • ихэнх иргэд энэ хувьцааг аваад өнөө маргаашын хоолондоо л зарцуулна үр хойч газар нутаггүй үлдвэл яах вэ Сайханбилэг энэ тавантолгойг арилжааны банкуудтай хамтарч зээл авч бгаа иргэд бидэнд тарааж өгч бна Бид 300мянган төгрөг идээд дараа нь буцаагаад идсэн мөнгөө төлнө энэ бол дэмий асуудал Сонгуулын цэвэр шоу Сонгуулын өмнө мөнгө тарааж бна гэхэд болно

  • үнэхээр хувьцаа тэтгэвэр 2 шоудаж бгаа үнэн Монголын эийн засаг өнөөдөр ямар хүнд байдалд бгаа билээ офшор данстай хүмүүс дээр шоудаад барахгүй болохоор эцсийн араа болох хувьцаагаар шоу хийж эхэлж бхгүй юу Өнөөдөр засаг хувьцаагаа зарлаа гэж бодоход Сайханбилэг буцаагаад гадаад зарахгүй гэж хэн мамлах юм

  • САЙН САНААГ ГУРАВ ДАХИН ИДНЭЭ ГЭДЭГ ЭНЭ ДЭЭ

Онцлох мэдээ