Дорнод бүсийн аваргын төлөө Клевлэнд Кавалерс талбай дээрээ Бостон Селтикс багтай цуврлын дөрөв дэх тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний хагасыг Бостон гайхалтай хийж 57-47 харьцаагаар тэргүүлсэн ч гуравдугаар үед 23 оноог авсан ч эсрэг багтаа 40 оноог алдсанаар тэргүүллээ алдсан юм. Шийдвэрлэх үед Бостон оноог ойртуулах гэж хичээсэн ч Клевлэнд тэр дор нь хариуг барьж байснаар тоглолт 99-112 харьцаагаар өндөрлөж Клевлэнд 3-1 харьцаагаар тэргүүлж эхэллээ.
Тус тоглолтод Кари Ирвинг 42 оноог авч багаа тэргүүлсэн бол Кевин Лов 17 самбар, 17 оноо, Леброн Жеймс 34 оноо, 5 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Эвери Бредли 19, Жоё Гравдер 18, Ол Хорвард 16, Келли Олиник 15 оноог авчээ.
Цувралын дараагийн тоглолт манай цагаар ирэх Баасан гарагийн өглөө 08:30 цагаас болно