...
...

Яг одоо бяцхан Соробанчдын Үндэсний аварга шалгаруулах тэмцээн болж байна

Бяцхан Соробанчдын Үндэсний аварга шалгаруулах тэмцээн яг одоо Монголын Үйлдвэрчний Соёлын төв ордонд болж байна. Үндэсний аварга шалгаруулах тэмцэээнд 36 цэцэрлэгийн 570 гаруй хүүхдүүд оролцож, 8 минутанд 200 бодлого бодож уралдаж байна. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн хүүхдүүд Индонезийн Балид 12 сарын 9-10 нд болох Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 22 дахь тэмцээнд оролцох эрх авна. Өмнө нь 2016 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон дэлхийн 30 гаруй орны 4000 хүүхдүүд оролцсон тэмцээнээс ТОЯА академийн суралцагч хүүхдүүд 2 Гран при 10 алтан цом 20 мөнгөн цом 23 хүрэл цом хүртэж гайхамшигт амжилт гаргасан билээ. Дашрамд сонирхуулахад “Тояа” академиас 2012 оноос хойш жил бүр Чээж тоолол Соробан сампингийн олон улсын тэмцээнд сурагчдаа амжилттай оролцуулсаар ирсэн. Монгол хүүхдүүд 2012 онд анх удаа энэ тэмцээнд орж Х.Цэдэнсодном, С.Гандуулга нар хүрэл медаль, багаараа хүрэл цом авч байсан бол ноднин жил тус тэмцээнээс 6 настай Э.Амаржаргал Алтан цом хүртэж, “Монгол Улсын 2015 оны шилдэг хүүхэд”-ээр шалгарч байсан юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Аав ээж нь баян эсвэл байдаг мөнгөө соробанд зориулсан хүүхдүүд азтай юмаа. мөнгө муутай мөртлөө толгой сайтай ирээдүйтэй хүүхдүүд даан ч соробаны их үнэтэй сургалтанд нь хамрагдаж чадахгүй байна аа. ер нь соробан гэлтгүй оюун ухааны академи гээд хэрэгцээний хэдээс маань давсан их үнэтэй сургалтууд байна. группт байдаг болохоор ганц гайгүй толгой сайтай хүүхдээ сургах гээд чаддаггүй.

  • khuurkhun yumaa...

Онцлох мэдээ