...
...

Breaking: МУГТ М.Уранцэцэг Азийн ХОШОЙ АВАРГА боллоо

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хонг-Конгод эхлэж, манай бөхчүүд тун амжилттай барилдаж байгаа юм. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн МУГТ М.Уранцэцэг БНХАУ, Ардчилсан Солонгос, БНСУ, Казахстаны бөхчүүдтэй оноолтоор таарч, бүгдийг нь ялснаар Ази тивийн хошой аварга боллоо.

Шигшээд М.Уранцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй, Олимпийн хүрэл медальт тамирчин Г.Отгонцэцэгийг торгуулиар ялж түрүүлснээр дэлхийн чансааны №1 байраа эргүүлэн авсан юм.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ыг хүртэл үргэлжлэх билээ. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ