...
...

Аваргуудад зориулсан хүндэтгэлийн барилдаанд О.Хангай ТҮРҮҮЛЛЭЭ

Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жил, ИНЕГ үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан аварга цолтны хүндэтгэлийн барилдаанд 256 бөх барилдаж аймгийн арслан О.Хангай найм даван түрүүлж, Улсын харцага Н.Жаргалбаяр үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт МУ-ын аварга, Сэлэнгэ аймгийн харьяат Г.Эрхэмбаяр, Увс аймгийн харьяат С.Мөнхбат, Улсын харцага, Сэлэнгэ аймгийн харьяат Н.Жаргалбаяр, Аймгийн арслан, Ховд аймгийн харьяат О.Хангай нар тунаж үлдсэнээр Н.Жаргалбаяр, О.Хангай нар аваргуудыг давж үзүүр түрүү булаалдахаар үлдсэн юм.

Аймгийн арслан О.Хангай 1992 онд төрсөн бөгөөд бөх сонирхогчид түүнийг энэ жилийн наадмаар улсын цолонд хүрнэ хэмээн өндрөөр үнэлдэг билээ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • урамтай сайхан барилддаг залуу шүү энэ жил улсын цол авна гэдэгт итгэлтэй байна улам хичээгээрэй

  • НОДНИН ИХ ХАРСАН 2 ДЭЭР ЯВААД ӨГСӨН ШҮҮ ЧИ НААДМААР БӨХ БОЛГОН 2 ДАХИН БЯР НЭМЖ ИРНЭ ШҮҮ ДООГУУР ДАВААНД ХАШИР ДЭЭГҮҮР ДАВААНД ГААРЧ БАРИЛДААРАЙ

Онцлох мэдээ