Энэ сарын 26-нд Хонг-конгд эхэлсэн жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид нийлбэр дүнгээрээ хоёрдугаар байрт орж мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээнд 28 орны 141 эрэгтэй, 101 эмэгтэй нийт 242 тамирчин оролцсон бөгөөд манай улсаас эх орноо төлөөлж эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин оролцсон юм. Тэмцээний эхний өдөр 48 кг-ын жинд ОУ-ын хэмжээний мастер, МУГТ М.Уранцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгийг ялж Азийн аварга болсон билээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяраар ахлуулсан жүдочид энэ удаагийн тэмцээнээс нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнээс манай эмэгтэй жүдочид тав дахь удаагаа мөнгөн медаль хүртэж байгаа нь энэ юм.
Б.Баргужин
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250