...
...

Спорт

  • НБА ТОК-2017

    НБА ТОК-2017

  • Лос-Анжелес Кингс баг шинэчлэл эхлүүллээ

    Хойд Америкийн ҮХЛ-н 2016-2017 оны улирал өндөрлөж плэй-оффт өрсөлдөх багуудын нэрс бүрэн тодорсон. Тэгвэл үүнтэй зэрэгцээд плэй-оффын гадна үлдсэн багуудад халаа, сэлгээний их ажил эхэллээ. Тухайлбал Стэнлийн цомын хошой аварга Лос-Анжелес Кингс баг нэлээд том халаа, сэлгээг хийж байна. Холливудын хотын баг Лос-Анжелес Кингс баг ахлах дасгалжуулагч болон ерөнхий менежер хоёроо Даваа гарагт үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

  • Жижигхэн Косовогийн Олимпийн аварга М.Кельменди

    Өнгөрсөн оны зуны Олимпийн наадмаас 59 орон алтан медаль хүртсэн. Тэдний дотор 1.8 сая хүн амтай, жижигхэн Косово багтсан юм. Тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөөгүй байхад Косовогийн тамирчид Олон улсын спорт холбоодын нэрийн өмнөөс дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцож байсан.

  • МУГТ Э.Бэхбаяр чөлөөт бөхийн ОУ-ын тэмцээнд илт давуу ялалт байгууллаа

    Ийнхүү 15 жилийн дараа МУГТ Э.Бэхбаяр аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа.

  • Г.Отгонцэцэг тав дахь алтан медалиа хүртлээ

    Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Израйлын тамирчин Шира Ришониг ялсан юм.

  • Р.Уэстбурк энэ улиралд 42 трипль-дабль хийж, бүх цаг үеийн амжилтын эзэн боллоо

    Өнөөдөр “Оклахома Сити Тандер” ээлжит тоглолтоо “Денвер Нагеттс”-ийн талбайд хийхэд Р.Уэстбрук трипль-дабль хийлээ. Ингэснээр 1961-1962 оны улиралд 41 удаа трипль-дабль хийсэн домогт О.Робертсоны амжилтыг 42 болгон ахиуллаа.

  • Г.Алтанбагана анх удаа гранпри тэмцээнд түрүүлэв

    Багийн дүнгээр тавдугаар байрт шалгарлаа. 5-д шалгарлаа.

  • Д.Отгондалай Тайландын боксчинг нутаг дээр нь ялж, алтан медаль хүртлээ

    Тайландын нийслэл Бангкок хотноо Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ.…

  • ОУХМ Ц.Мөнхзул мөнгөн медаль хүртэж эх орныхоо далбааг Араб улсад мандууллаа

    Арабын Нэгдсэн Эмират улсын Эль Эйн хотод буудлагын эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд ОУХМ Ц.Мөнхзул өрсөлдөж мөнгөн медаль авлаа.

  • Дурант гэмтлээс эргэн ирлээ

    Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ Нью Орлэйн Паликанс багтай тоглож 101-123 харьцаагаар бутниргэлээ. Уорриорс багаа 23 дахь багаа 20-иос дээш онооны зөрүүгээр илүүрхсэн бөгөөд улирлыг 66 хожил, 14 хожигдолтой өрнөд бүсийг тэргүүлж байна. Тус тоглолтод Кэвин Дурант гэмтлээс эргэн ирж тоглосон бөгөөд 16 оноо, 10 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Клэй Томпсон 20 оноо, Ян Кларк 17, Живал Маккий 16, Стифэн Көрри 14 оноог тус тус авлаа. Харин эсрэг багаас Күүк 22 оноог авчээ.

  • “Байерн” талбайдаа “Дортмунд”-ыг бут ниргэлээ

    Германы Бундес лигийн 28 дугаар тойргийн ихэнх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Байерн Мюнхэн” клуб талбайдаа “Боруссия Дортмунд”-ыг хүлээж авч, 4:1-ээр бутниргэлээ. Ингэснээр 68 оноотой болж, түрүүлэх боломжоо нэмлээ. Үлдсэн 6 тойргоос ердөө гуравт нь хожиход л түрүүлэх болзлоо хангах учиртай.    Энэ удаагийн тоглолтын 4 дэх минутад Ребири тооны харьцааг нээсэн. Улмаар 10 дахь минутад Левандовски нэгийг нэмжээ. Тэгвэл 20 дахь минутад Геррейру тооны харьцааг ойртуулсан.   Гэвч 49 дэх минутад Роббен тооны харьцааг холдуулж, өнөөх Левандовски 68 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмжээ. Польш довтлогч Левандовски энэ тойрогт хоёрыг хийснээр 26 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж эхэллээ.    Бусад тоглолтын үр дүн Хамбург 2 - 1 Хоффенхайм  Фрайбург 1 - 0 Майнц Кёльн 2 - 3 Боруссия Мюнхэнгладбах Шальке 4 - 1 Вольфсбург   

  • Н.Дагвасүрэн хүрэл медаль хүртлээ

    Туркийн Анталия хотноо жүдо бөхийн гран при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр дунд дөрвөн жингийн барилдаан болж, манайхаас 81 кг-д зодоглосон Н.Дагвасүрэн хүрэл медаль хүртлээ

  • МУГТ Д.Отгондалай Тайландын боксын рингийг эзэгнэж байна

    Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, МУГТ Д.Отгондалай Бангкок хотод Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээнд Алтан медаль хүртсэнээр тус тэмцээний хошой аваргаар тодорлоо.

  • “Портлэнд”, “Денвер” сүүлийн байрын төлөө өрсөлдөж байна

    Өнөөдөр NBA-ийн талбайд есөн тоглолт боллоо. Эдгээрээс “Атланта Хаукс”-“Клевлэнд Кавалейрс” 114:100, “Торонто Рэпторс”-“Майами Хит” 96:94, “Мемфис Гризлес”-“Нью Йорк Никс” 101:88, “Детройт Пистонс”-“Хьюстон Рокетс” 114:109, “Сан Антонио Сперс”-“Даллас Маверикс” 102:89, “Денвер Нагеттс”-“Нью Орленс Пеликанс” 122:106, “Юта Жазз”-“Миннесота Тимбер Уолвез” 120:113, “Финикс Санс”-“Оклахома Сити Тандер” 120:99, “Лос Анжелес Лэйкерс”-“Сакраменто Кингз”-ийг 98:94-өөр тус тус хожсон юм.

  • К.Роналду хет-трик хийсэн тоогоор тэргүүлж байна

    Испанийн хөлбөмбөгийн дээд лигийн 2016-2017 оны улирал үргэлжилж байна. Урд шөнө 30-р тойргийн сүүлийн тоглолтууд болоход “Валенсиа”-“Сельта Виго” 3:2, “Эйбар”-“Лас Палмас”-ыг 3:1-ээр тус тус хожлоо.

  • “Олон нийтийн гүйлтийн өдөрлөг” болно

     ENERGETIX гоёлын брэндийн хамт олны санаачлагаар, Дэлхийн эрүүл мэндийг хамгаалах өдрийг тохиолдуулан…

  • Алдарт Раулийг залгамжлагч

    Испанийн Эзэн хааны баг гэгддэг “Реал”-ын довтлогч Альваро Мората “Леганес” багийн хаалганд хэт-трик хийсэн байна. Түүний баг 4:2-ын харьцаатайгаар ялалт байгуулжээ.

  • “Аваргуудын лиг”-ийг орлох “Супер лиг” юу болов?

    Европын хөлбөмбөгийн багуудын холбооны Гүйцэтгэх зөвлөл 2018 оноос “Аваргуудын лиг”-ийг…

  • “Хоффенхайм” түүхэндээ анх удаа “Байерн”-ыг хожлоо

    Германы Бундес лигийн 27 дугаар тойргийн хүрээнд “Хоффенхайм” талбайдаа алдарт “Байерн Мюнхэн”-ийг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авсан билээ. Тэгвэл Баден-Вюртембергийн удирдлага дор авсан энэ ялалт түүхэндээ анх удаа Мюнхэн хотын багийг хожсон тохиолдол байлаа.

Онцлох мэдээ