...
...

МУГТ Э.Бэхбаяр чөлөөт бөхийн ОУ-ын тэмцээнд илт давуу ялалт байгууллаа

     Энэ сарын 8-9-ны өдрүүдэд Болгарын Русе хотод Дан Колов болон Никола Петровын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Алтай” констракшн, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин  Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 55 кг-д залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Бүүвэйбаатарын Хатантуул, 75 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Бямбадоржийн Цэцэгбаяр нар тус тус оролцсон байна.

 Тэгвэл Дан Колов хотын чөлөөт бөхийн уламжлалт тэмцээнд түрүүлсэн ес дэх Монгол бөхөөр МУГТ Э.Бэхбаяр тодорчээ. Тэрбээр эхний тойрогт Италийн Гиви  Давидовиг ялж хагас шигшээд шалгарсан байна. Улмаар хагас шигшээд Испанийн  Леван  Метревелиг 10:0 харьцаагаар цэвэр ялжээ. Алтан медалийн төлөөх барилдаанд Румыны бөх  Андрей Дубовыг 9:4 харьцаагаар илт давуу ялж аварга боллоо.

    Ийнхүү 15 жилийн дараа МУГТ Э.Бэхбаяр аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Өмнөх аваргуудыг дурьдвал З.Ойдов, Х.Баянмөнх, гавьяат тамирчин Ц.Нацагдорж, А.Энхээ, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар, Ц.Энхжаргал, О.Бурмаа нар аваргалж байсан түүхтэй. 

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ