...
...

ОУХМ Ц.Мөнхзул мөнгөн медаль хүртэж эх орныхоо далбааг Араб улсад мандууллаа

Арабын Нэгдсэн Эмират улсын Эль Эйн хотод буудлагын эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээний  25 метрийн спорт гар бууны төрөлд ОУХМ Ц.Мөнхзул өрсөлдөж мөнгөн медаль авлаа.

Нийт 18 тамирчин уг дасгалд өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул 580 оноогоор финалд шалгаран, финалд 31 оноо авч, мөнгөн медаль хүртэх болзол хангажээ. Тэрээр олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцдог Монгол Улсын чухал тамирчдын нэг билээ. 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ