Ариун хэвлийдээ үзэсгэлэнт цэцгийн үрийг тарьж, зүрхний цохилт, амьсгалын тоо бүртээ хайраа шингээн услаж, торнин өндийж, тонгочин хөдлөх бүрт нь баярлан догдолж, уулзан учирч, уйлж инээх тоолонд нь хайраа дэвсэн өхөөрддөг билээ эх бүхэн үрээ. Өөрийн ургуулсан тэр л цэцгийг өдрөөс өдөрт улам үзэсгэлэнтэй, эрүүл энх ургахыг нь харах дээдийн жаргал. Ариухан тэр цэцгийг тасдан тарчлаахыг хэнд ч зөвшөөрөхгүй. Энхрий гэнэн насыг нь хар толбоор тамгалж, эрхэлж тоглох үеийг нь шаналал, нулимсаар угаах эрх хэнд ч үгүй.
Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлж, төрүүлсэн эх нь гудамжинд хөөж гаргадаг, төр нийгэм нь нүдээ аниад өнгөрдөг ямар нийгэмд амьдарч байна вэ бид чинь. Хүн нэртэй баг зүүсэн эдгээр адгуусаас эрх хонгор үрээ хаанаа нуух болж байна. Өнөөдөр Монгол Улсад хүчирхийлэл хэрээс хэтэрлээ. Зүрх зүсэм аймшигт хэргүүд ар араасаа цуварна. Үүний хохирогч нь насанд хүрээгүй хүүхэд гэж бодохоор харамсалтай. Учраа мэдэхгүй нялх амьтныг бие болоод сэтгэлийг нь урж тасдаж байхдаа дээдийн тааш