вако брэнд нь өөрсдийн зохион бүтээсэн FIU (Far Infarred Ultrasonice) технологийг дэлхийд анх удаа ургамлын эсийг гэмтээлгүй тэр чигээр нь авдаг төдийгүй гоо сайхны бүтээгдэхүүний үйлчилгээ чанарыг нэмэгдүүлэх бололцоотой болсон юм. Уг аргын үр дүнд 3 Core System нь хэрэглэгчдийн хамгийн ихээр талархал хүлээсэн шийдэл болсон билээ. Арьсыг хуурай, тослог, холимог гэх биш илүү арчилгаа хэрэгтэй хэсэг рүү(үрчлээ, нүхжилт, нөсөө толбо) чиглүүлэн өгдгөөрөө давуу талтай бүтээгдэхүүн юм. 3 Core System нь гурван төрлийнсерум, эссэнсийг хэрэглэн хурдан үр дүнг харж болдог ажээ.

Энэ удаа та бүхэндээ Овако брэндийн 4D Dynamic Benefitсетийг танилцуулж байна.
Нэг сет нь дөрвөн төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэх ба тус тусын үүрэг дэс дарааллын дагуу хэрэглэгчдээ хүрч байна.
Step1 Structure Барилга барихад бид хамгийн түрүүнд суурь бэлддэг яг үүн шиг арьсаа бэлдэж өгөх анхны шатлал юм.Тиймээс суурь хэмээн нэрлэгддэг. Нүүрээ угаасны дараа хэрэглэх бөгөөд нүхжилтийг агшааж, чийг болон амин дэмээр хангана. Чийгийн дутагдлыг хангаж арьсны үрэвслийг дарах үйлчилгээтэй.

Step2 Circulation Цэвэр витамины ойлоор хийгдсэн уг бүтээгдэхүүнийг түрхэх явцад арьсны цусны эргэлт сайжирч эд эсүүдийг идэвхтэй хэлбэрт шилжүүлнэ. Найрлагад нь витамин С болон модноос гаргаж авсан гуужуулах ханд орсон байдаг. Хангалттай хүчилтөрөгч авахын тулд арьсны цусны эргэлт сайн байх ёстой. Арьсны балансыг тогтворжуулж өнгийг засан гуужуулах давхар үйлчилгээтэй юм.

Step3 Reinforce идэвхэжсэн байгаа эд эсийг дахин төлжүүлэх факторуудаас бүрдсэн мулти-пептайд нь эсийн сэргэлтийн үйл явцыг дэмжиж арьсыг шинэ толигор харагдуулна. 28 хоногийн турш хүний биеийн онцлогоос шалтгаалж арьс солигддог билээ. Энэхүү солигдох явцыг хамгийн сайнаар хангаж өгөх үүрэгтэй бүтээгдэхүүн юм. Арьсан дахь ус, чийг, тослог зэргийг тэнцвэржүүлж илүү эрүүл арьсыг үүсгэхээс гадна чийгшлийг удаан хугацаанд хадгална.

Step4 Management арьсанд хангалттай тэжээл өгөх алхам, уг алхам нь хэрэглэгчдийн арьсны онцлогт тохирох хамгийн сайн сонголтыг өгдөг. Эрч хүчийг өгөх гялалзсан толигор арьстай болгох онцлог бүтээгдэхүүн юм. Таван төрлийн жимснээс гаргаж авсан элементүүд нь антиоксидантыг багасгаж арьсыг гадна болон дотно талаас нь эрүүлжүүлнэ. Арьсыг сэргээх үүрэг гүйцэтгэхийн сацуу арьсны ширхгийг зөөлрүүлдэг байна.

Хэрэглэх заавар: Дөрвөн алхамтай энэхүү сетийг орой бүр нүүрээ гүн цэвэрлээд Step1-ийн зааврын дагуу түрхэж сайнмассажлаж шингээнэ. Үргэлжлүүлэн Step2-ийн дагуу нүүрээ цэвэрлэнэ 3-6 хоног сайн массажлаж өгвөл ойрд арьсаа гуужуулаагүй бол гуужна. Хэрвээ гуужвал порлоноор эсвэл зөөлөн алчуураар унагаагаад step3 дээр заасан бүтээгдэхүүнийг түрхэж шингээгээд step4 буюу тэжээлийн тосоо түрхэх юм.
Өглөө босоод тос чийг дутуу мэт санагдвал тэжээлийн тосоо түрхэхэд хангалттай. Тэжээлийн тосны хооронд мистээ цацаад будсан ч болдог юм. Эхний өдрүүдэд нэг бүтээгдэхүүнээс 2-3 дусал хэрэглээд цаашдаа нэг бүтээгдэхүүнээс 1,5-2 дусал түрхэн хэрэглэнэ.
Дашрамд дурдхад, Овако брэндийн зүгээс Эх үрсийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын 30-аас зургаадугаар сарын 4-ыг хүртэл дээрх сетээ 220000-аас 150000 төгрөг болгон хямдруулсан байгаа юм.

Эх сурвалж: www.ZINDAA.mn
Ёоо энэ нээрээ гоё бүтээгдэхүүн шүү