...
...

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй

2018 оны 05 дугаар сарын 30-ны 08-20 цаг хүртэл

Малчид, ард, иргэдийн анхааралд: 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Тэс голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутаг болон Орхон Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 29-31 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 24 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ