Азийн АШТ-нд анх удаа оролцож, хэсгийн шатнаас шалгарсан Монголын залуучуудын футзалын шигшээ баг өчигдөр шөвгийн наймын тоглолтоо Узбекистаны багтай хийлээ.
Футзалын чансаагаараа дэлхийн 27, Азийн дөрөв дүгээр байрт бичигддэг Узбекистан улсын хаалганд А.Тэмүүжин, Б.Баттулга нар нэгдүгээр үеийн эхэнд гоол оруулж манай баг 0:2-оор тэргүүлээд байлаа. Гэвч футзалын арвин их туршлагатай улсын залуус богино хугацаанд гурван гоол оруулснаар тоог 3:2 болгон давамгайллыг гартаа авсан. Нэгдүгээр үед орох гоолын тоо үүгээр гүйцсэнгүй Э.Бат-Оргил, Б.Баттулга нар гоол оруулсан ч 5:4-өөр эхний үе өндөрлөсөн билээ.
Харин хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Ж.Цогтбаатарын гүйцэтгэсэн булангийн цохилт замдаа хачир авч эсрэг багийн тоглогч өөрийн хаалганд гоол оруулж, тооны харьцаа 5:5 болон тэнцсэн. Түүний дараа Узбекстаныхан тоог 6:5 болгосон бол манай багаас Г.Цолмонбаатар тоог тэнцүүлснээр үндсэн цаг дуусаж, нэмэлт цаг гарсан.
Нэмэлт цагт