Сумогийн анхдагч Асасэкирюү Дашням зодог тайлахаар болжээ. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард иргэншлээ сольж Японы иргэн болсон юм. Зодог тайлсныхаа дараа ч сүмогоос бүр мөсөн холдохгүй ажээ. Тухайлбал, сүмогийн холбоондоо Нишикижима Ояаката нэртэйгээр үргэлжлүүлэн ажиллах юм. Түүнийг Монголоос төрсөн гурав дахь Ояката гэдэг.
Асасэкирюү Б.Дашням мэргэжлийн сумод барилдсан монгол сумочдын дөрөв дэх нь. Такасага дэвжээнд зодоглодог Д.Дагвадорж, Б.Дашням хоёрыг хувь заяа нэгтэй хэмээн ярьдаг нь зүгээр ч нэг санамсаргүй хэрэг биш юм. Улсын заан, харцага хоёрын гэр бүлээс төрж, зэргэлдээ хашаанд амьдардаг тэд багаасаа үерхэж нөхөрлөн, ноцолдож өссөн бөгөөд 1997 онд сумоч болохоор арлын Японыг зорьсон нь хоёр найзын цаашдын хувь заяаг улам нэгтгэж өгчээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
За да тэгээд японы иргэн болсон юмаа да. Сумочидоо гэж,