...
...

Мишээл резиденс: Анкет бөглөж орон сууцны шалгаруулалтанд оролцоорой

Өнөөдөр бидний амьдрал бага хугацаанд олон төрлийн үйлчилгээг авч өөрийн амьдралын цаг хугацааг үр ашигтай байлгах дээр илүү анхаардаг болжээ.

Энгийн жишээ дурдахад гэр бүлээрээ хоолонд орохын тулд урьдчилан захиалга өгч очих, ямар нэгэн гоо сайхны үйлчилгээ авах бол аль болох сонголт ихтэй цаг зав хэмнэх байршлыг илүү сонгох, хүүхдээ сургалтын төвд суулгах бол хажууд нь өөртөө цаг гаргах боломжтой үйлчилгээг хайх, тавилга авахдаа барилгын материалын дэлгүүрээс гэрлийн ламп авах, Экспо төв орох замдаа Төрийн нэг цэгийн үйлчилгээгээр орох гэх мэт богино хугацаанд илүү ухаалгаар цаг хэмнэж үр ашигтай амьдрахыг илүүд үзэж байна.  

Тэгвэл энэ бүгдийг нэг газарт төвлөрүүлсэн буюу таны цаг зав, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх тэр газарт Мишээл резиденс орон сууцны төсөл хэрэгжиж байна.

МИШЭЭЛ РЕЗИДЕНС ТӨСӨЛ ИРГЭДЭД ДАРААХ ДАВУУ ТАЛЫГ БИЙ БОЛГОНО

Мишээл групп ХХК эзэмшлийн 126,000м2 талбай дээр 2021 он хүртэл “Фүүд Стрийт” төсөл, “Мишээл хүүхдийн ертөнц”, “Мишээл шоппинг молл”, “Мишээл вэлнэс төв”, “Мишээл Экспо”, “Мишээл лайф стайл” зэрэг төслүүд үе шаттайгаар хэрэгжих бөгөөд оршин суугчид орон сууцнаасаа гараад “Мишээл цогцолбор” дотроо Тавилга, Барилга, Төрийн нэг цэгийн үйлчилгээ, Фүүд стрийт, “Хүүхдийн ертөнц” тоглоомын төв, Шоппинг молл, Вэлнэс төв, Экспо төв зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжтой юм. Мөн одоо байгаа Тавилгын их дэлгүүрийн дээвэр болох 41,000м2 талбайг Ногоон байгууламж болгож нэгэн зэрэг 200 хүүхэд тоглох боломж, түүнчлэн 730 метрийн Олимпын стандартын гүйлтийн замыг тус бүр төлөвлөсөн байна. Эдгээр үйлчилгээг нэг зэрэг авч гадагш гаралгүйгээр цаг хугацаагаа хэмнэх хамгийн том давуу талыг олгоно.

ЦОГЦОЛБОР ДОТОРХ МАШИНЫ УРСГАЛ БОЛОН АВТО МАШИНЫ ЗОГСООЛ ДЭЭР ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУД

Мишээл цогцолборын зүүн талаар Цогцолбороос гарах замын ажлыг 5-р сараас хийж эхлэх бөгөөд цогцолборын авто машины урсгалыг одоогийн түвшнээс 3 дахин нэмэгдүүлнэ. Мөн одоо байгаа Америк тавилгын дэлгүүрийг 400 авто машины дулаан зогсоол болгож, нэмж 400 авто машины гадна зогсоолыг төлөвлөсөн байгаа. Орох гарах урсгалыг сайжруулж одоо байгаа зогсоол дээр нэмж 800 авто машин зогсох боломжтой болгосноор дахин зогсоолын асуудал гарахгүй болно.

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ ХЭРЭГЛЭГЧДИЙН ХАМГИЙН АНХААРДАГ ЗҮЙЛ БОЛ АГААРЫН АСУУДАЛ

УБ хот агаарын чанарыг 15 жилийн өмнөөс хэмжиж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл Мишээл цогцолборын агаарын чанар хамгийн БАГА бохирдолтой гэж хэмжигддэг. Та жилийн 4 улиралд агаар.мн сайт руу хэдийд ч ороод харахад хамгийн бага бохирдолтой буюу зарим тохиолдолд цэвэр агаартай байдаг ганц газар нь Мишээл цогцолбор юм.

МОНГОЛЫН АНХНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР БОРЛУУЛАХ ОРОН СУУЦ

Өнөөдөр зах зээлд төрөл бүрийн зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжиж байна. Хүний өөрийн ёс суртахуунаас хамаарч сайхан амьдарч болох газар нь хэн нэгэн хогоо зориулалтын саванд хийхгүй, тамхи татах тусгай газар байсаар байтал өөр газар тамхи татаж бусад хүмүүсийн ая тухтай амьдрах боломжийг хязгаарладаг энэ нөхцөл байдал тус төсөл дээр байхгүй байна. Өөрөөр хэлбэл “мөнгөтэй хүн бүрт тус орон сууцыг зарахгүй” бөгөөд тодорхой хэмжээний шалгуур хангасан хүнд орон сууцаа борлуулна гэсэн үг юм. Уншигч та амралтын өдрөөр шоурүүм дээр ирж төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч анкет бөглөөрэй.

ТӨСЛИЙН ШОУРҮҮМ МИШЭЭЛ ЦОГЦОЛБОР ДОТРОО БАЙРЛАЖ БАЙНА

Шоурүүм Мишээл цогцолбор дотроо буюу Мишээл Экспо орох замд, Китчен олл тавилгын их дэлгүүрийн арын талбай дээр байрлаж байна. Төслийн борлуулалт дээр REMAX GREEN компанийн чадварлаг агентууд ажиллаж байгаа тул та бүхэн шоурүүм дээр ирж нэмэлт тайлбаруудыг авах боломжтой. Шоурүүм өдөр бүр 11 цагаас орой 19 цаг хүртэл ажиллаж байна.

 

Борлуулалтын алба: 7735-5555 /Remax Green/

“Мишээл групп” ХХК

Орон сууцны маркетингийн алба: 9099-5533

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ