...
...

Ц.Будхүү: Монголын анхны сонгон шалгаруулалтаар борлуулах орон сууцны төсөлтэй танилц

Монгол улсад тэр дундаа барилгын салбарт анх удаа сонгон шалгаруулалтаар орон сууц борлуулах төслийг Мишээл групп ХХК танилцуулж байна. Барилгын салбарт нийлүүлэлт нь эрэлтээ давсан өнөө үед орон сууцны төсөл хэрэгжүүлэх амаргүй. Гэвч Мишээл групп ХХК-н хэрэгжүүлж буй Мишээл резиденс орон сууцны төсөл барилгын ажил нь эхлээгүй буюу төслийн хэмжээнд байхдаа урьдчилан 60 гаруй байр өөрийн эзэнтэй болжээ.

Тус төслийг хэрэгжүүлж буй Мишээл групп ХХК-н Бизнес хөгжил, маркетингийн албаны дарга Ц.БУДХҮҮ-ээс төслийн талаар мэдээлэл авлаа.


- Барилгын салбарын нийлүүлэлт ихтэй, ипотекийн зээл зогсонги байгаа өнөө үед танайх барилгын салбарт зоригтой орж байгаа шалтгаан юу вэ?

- Барилгын салбарт амжилт гаргана гэдэгтээ бид өндөр итгэлтэй байгаа. Үүнийг тайлбарлахын өмнө хэдэн зүйл тодотгож хэлэх хэрэгтэй болно. Өнөөдөр та бидний амьдрал бага хугацаанд их үйлчилгээг авч өөрийн амьдралын цаг хугацааг үр ашигтай байлгах дээр илүү анхаардаг болжээ.

Энгийн жишээ дурдахад гэр бүлээрээ хоолонд орохын тулд урьдчилан захиалга өгч очих, ямар нэгэн гоо сайхны үйлчилгээ авах бол аль болох сонголт ихтэй цаг зав хэмнэх байршлыг илүү сонгох, хүүхдээ сургалтын төвд суулгах бол хажууд нь өөртөө цаг гаргах боломжтой үйлчилгээг хайх, тавилга авахдаа барилгын материалын дэлгүүрээс гэрлийн ламп авах, Экспо төв орох замдаа Төрийн нэг цэгийн үйлчилгээгээр орох гэх мэт богино хугацаанд илүү ухаалгаар цаг хэмнэж үр ашигтай амьдрахыг илүүд үзэж байна.  

Тэгвэл энэ бүгдийг нэг газарт төвлөрүүлсэн буюу таны цаг зав, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх тэр газарт Мишээл резиденс төсөл хэрэгжиж байгаа юм.

- Мишээл резиденс орон сууцанд амьдарснаар иргэд ямар давуу талтай вэ?

- Өмнө дурдсан олон төрлийн үйлчилгээг нэг төвлөрсөн цогц төвөөс авах боломжтой буюу Мишээл групп ХХК өөрийн эзэмшлийн 126,000м2 талбай дээр 2021 он хүртэл “Фүүд Стрийт” төсөл, “Мишээл хүүхдийн ертөнц”, “Мишээл шоппинг молл”, “Мишээл вэлнэс төв”, “Мишээл Экспо”, “Мишээл лайф стайл” зэрэг төслүүд үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Оршин суугчид маань орон сууцнаасаа гараад “Мишээл цогцолбор” дотроо Тавилга, Барилга, Төрийн нэг цэгийн үйлчилгээ, Фүүд стрийт, “Хүүхдийн ертөнц” тоглоомын төв, Шоппинг молл, Вэлнэс төв, Экспо төв зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болно. Мөн одоо байгаа Тавилгын их дэлгүүрийн дээвэр болох 41,000м2 талбайг Ногоон байгууламж болгож нэгэн зэрэг 200 хүүхэд тоглох боломж, түүнчлэн 730 метрийн Олимпын стандартын гүйлтийн замыг тус бүр төлөвлөсөн байгаа. Эдгээр үйлчилгээг нэг зэрэг авч гадагш гаралгүйгээр цаг хугацаагаа хэмнэх давуу талыг олгоно.

- Цогцолбор доторх машины урсгал болон авто машины зогсоол дээр ямар нэгэн ажил хийгдэх үү?

- Мишээл цогцолборын ертөнцийн зүгээр зүүн талаар Цогцолбороос гарах замыг хийх бөгөөд энэ ажил 5-р сараас эхэлнэ. Мөн одоо байгаа Америк тавилгын дэлгүүрийг 400 авто машины дулаан зогсоол болгож, нэмж 400 авто машины гадна зогсоолыг төлөвлөсөн байгаа. Орох гарах урсгалыг сайжруулж одоо байгаа зогсоол дээр нэмж 800 авто машин зогсох боломжтой болгосноор дахин зогсоолын асуудал манай дээр гарахгүй болно.

- Орон сууц худалдан авах хэрэглэгчдийн хамгийн анхаардаг зүйл бол агаарын асуудал байдаг?

- УБ хот агаарын чанарыг 15 жилийн өмнөөс хэмжиж эхэлсэн бөгөөд анх хэмжиж эхэлснээс өнөөдөр өглөөг хүртэл Мишээл цогцолборын агаарын чанар хамгийн БАГА бохирдолтой гэж хэмжигддэг. Та жилийн 4 улиралд агаар.мн сайт руу хэдийд ч ороод харахад хамгийн бага бохирдолтой буюу зарим тохиолдолд цэвэр агаартай байдаг ганц газар нь Мишээл цогцолбор юм. Бид хамгийн цэвэр агаартай бүст өөрийн орон сууцыг барина гэж худлаа хэлэхгүй. УБ хотод цэвэр агаар гэж байхгүй бөгөөд харин хамгийн бага бохирдолтой газар гэж бий. Тэр бага бохирдолтой газруудын нэг нь манай Мишээл резиденс төсөл хэрэгжих газар юм.

- Монголын анхны сонгон шалгаруулалтаар борлуулах орон сууц гэдэг нь ямар учиртай вэ?

- Өнөөдөр зах зээлд төрөл бүрийн зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжиж байна. Хүний өөрийн ёс суртахуунаас хамаарч сайхан амьдарч болох газар нь хэн нэгэн хогоо зориулалтын саванд хийхгүй, тамхи татах тусгай газар байсаар байтал өөр газар тамхи татаж бусад хүмүүсийн ая тухтай амьдрах боломжийг хязгаарладаг энэ нөхцөл байдал манай төсөл дээр байхгүй байна. Өөрөөр хэлбэл бид “мөнгөтэй хүн бүрт орон сууцаа зарахгүй” бөгөөд тодорхой хэмжээний шалгуур хангасан хүнд бид орон сууцаа борлуулна гэсэн үг юм. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай орон сууцны төслийн шоурүүм дээр ирж авах боломжтой.

- Төслийн шоурүүм хаана байрлаж байгаа вэ?

- Шоурүүм Мишээл цогцолбор дотроо буюу Мишээл Экспо орох замд, Китчен олл тавилгын их дэлгүүрийн арын талбай дээр байрлаж байна. Манай төслийн борлуулалт дээр REMAX GREEN компанийн чадварлаг агентууд ажиллаж байгаа тул та бүхэн шоурүүм дээр ирж нэмэлт тайлбаруудыг авах боломжтой. Шоурүүм өдөр бүр 11 цагаас орой 19 цаг хүртэл ажиллаж байна.

Борлуулалтын алба: 7735-5555 /Remax Green/

Танд баярлалаа, танай хамт олонд амжилт хүсье

“Мишээл групп” ХХК

Орон сууцны маркетингийн алба: 9099-5533

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ