...
...

Бизнетворк Академи МОНОС Групптэй сургалтын чиглэлээр хамтран ажиллалаа

Biznetwork.mn-ийн дэргэдэх Бизнетворк Академи МОНОС Групптэй сургалтын чиглэлээр хамтран ажиллалаа.

Бизнетворк Академи нь харилцагч байгууллагынхаа ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт, үйлчилгээг явуулах, мөн идэвхтэй ажил горилогчдод зориулсан олон төрлийн шалгалт, сургалт зөвлөгөөг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна.

Энэ удаад Монголын бизнесийн салбарт тэргүүлэгч Монос Групптэй хамтран ажиллаж, 40 гаруй ажилтнуудын компьютерын мэдлэг чадварыг тодорхойлсны үр дүнд шаардлагатай болон мэдлэгийн түвшингээ ахиулах сонирхолтой 24 ажилтан сургалтад хамрагдлаа. Сургалт онол практик хослуулах аргаар үр дүнтэй богино хугацаанд болж өнгөрлөө.

Бизнетворк Академи нь одоогоор Microsoft Office Excel, Microsoft Office Word программын анхан, дунд шатны 25 дахь удаагийн сургалтдаа элсэлтээ авахын зэрэгцээ 1000 гаруй хүн 4 төрлийн түвшин тогтоох шалгалтаас сонгон өгч, дүнгээ анкетдаа хавсарган ажилд орох боломжоо нэмэгдүүлсэн ба сургалтын үйл ажиллагаагаа өргөтгөн 10 хуруугаар хурдан бичих сургалтыг зохион байгуулаад 5 дахь удаагийн элсэлтээ аваад байна.

 Та энд дарж илүү их мэдээ, мэдээллийг авна уу. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ