...
...

УЛААНБААТАР ХОТ: 15-17 градус дулаан байна

2019 оны 04 дүгээр сарын 15-ны 08-20 цаг хүртэл

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт ихэсч, хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна.

2019 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн аймгуудын нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, говь болон зүүн аймгуудын нутгаар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 15-17 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 31 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ