...
...

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

2019.3.18, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12
ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨО

Аргын тооллын: 2019.3.18, Даваа гараг
Наран ургах шингэх: 6.59-19.00
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ