...
...

Хар утас ашиглан мөнгө дуудаж болдог гэвэл та итгэх үү?

Таны өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлс таны амьдралд гайхалтай нөлөө үзүүлдэг гэвэл та итгэх үү? Тэр дундаа оёдлын хар утас? Түүнийг ашиглан та өөртөө мөнгө дуудан, мөнгөний урсгалыг нээж болох нь ээ. Ингэхийн тулд танд мэдээж оёдлын хар утас хэрэгтэй. Гэрийнхээ зүүн урд зүгт жижигхэн хар утас 7 хоног өлгөөд хаяна. Үүнийгээ бүтэн нэг улирлын турш хийж чадвал таны амьдралд гайхалтай нөлөө үзүүлдэг байна. Учир нь тэрхүү хар утас таны гэрт байгаа санхүүгийн олон тааламжгүй урсгалыг өөртөө шингээдэг бөгөөд энэхүү урсгалыг хааснаар танд мөнгө тогтож, мөнгөний урсгалыг нээж өгдөг байна ажээ. Маш энгийн байгаа биз? 

 

 

Ингээд танд энгийн зүйлс ашиглан хэрхэн мөнгө дуудаж болох аргуудаас хуваалцъя. 

Хөгжим, хөгжмийн дотроос пянзны хөгжим нь амьдралд хамгийн ойрхон дуугаралттай гэж үздэг. Ер нь дэлхийн чинээлэг хүмүүс үргэлж пянз сонсдог нь пянзны дуугаралт  тэдний модон махбодын мөнгөний эд эсийг сэргээж, мөнгөө үржүүлж болох боломжийн тухайн бодолд нь маш том тус хүргэдэг байна.

 

 

Сан нь муу, өмхий үнэртдэг, эсвэл байнга эвдэрдэг айлын санхүү хэзээ ч тогтвортой байдаггүй. Мөн Монгол гэрт амьдардаг бол, усны саваа чимэглэж, байнга арчиж байх хэрэгтэй. Монгол гэрт зүүн өмнө зүгтээ усаа тавьдаг учраас энэ өөрөө эд баялгийн хамгаалагч болж өгч байгаа хэрэг. Тиймээс та бүхэн сан дээрээ мөнгө хэмнэхгүйгээр хамгийн үнэтэй хоолой, сефон авч, сайн чанарын душ, холигч сонгох хэрэгтэй шүү.

 

Баруун халаасандаа заавал нэг ширхэг зоос авч явж байгаарай. Энэ нь таныг бусдад өөрийгөө илэрхийлэх, зөв хандлага ойлголт төрүүлэх төмөр махбодын энергийг төвлөрүүлж өгөх болно. Боломжтой бол хамгийн бага мөнгөний нэгж байх хэрэгтэй. Өөр улсынх байх нь хамаагүй. Хамгийн гол нь бага нэгжтэй мөнгө байх хэрэгтэй.

 

 

Санхүүгийн таатай урсгалыг өөртөө чиглүүлж өгөх 8 алтан дүрэм:
1. Өгч байж авдаг. Учир нь мөнгөний урсгал буюу мод нь өөрөө тэтгүүлэгч махбодод оршдог учир модыг усалж, наранд байлгаж, хөрс шороог нь сийрэгжүүлж, бордож байж ургуулдаг шиг мөнгөнд ч бас ийм урсгал хэрэгтэй байдаг ажээ.
2. Гарч байж орж ирдэг. Хэрэв модны үр жимс салхинд унадаггүй, шарласан навчаа шинэчилдэггүй байсан бол хэзээ ч өндөр ургаж чадахгүй байсан.
3. Хөдөлгөөн явагдсаны дараа санхүүгийн урсгал идэвхэждэг. Өөрөөр хэлбэл чиний бүх биеийн хөдөлгөөнд мөнгө агуулагдаж байдаг гэдгийг мартаж болохгүй.
4. Өөрийнхөө чаддаг зүйлийг хэзээ ч  хүнд үнэгүй хийж өгч болохгүй.
5. Үргэлж хангалуун байлга. Бүхнийг.
6. Өөрөөсөө битгий харамлаж бай.
7. Мөнгө өгөхдөө үргэлж инээмсэглэж бай
8. Бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг тул тэдгээрт нь тохирсон сэтгэлгээний биш бодит үнэлэмж нь мөнгө байдаг тул түүнийг шаардлагатай тохиолдол ашиглаж бай.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ