...
...

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

2019.3.1, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25
ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАРС САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2019.3.1, Баасан гараг
Наран ургах шингэх: 7.33-18.35
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ