...
...

ҮНЭЭН БИ ЭРЭГТЭЙ НАЙЗДАА ДУРЛАСАН

Сайн байцгаана уу. Би 33 настай эрэгтэй. Би өөрийнхөө хамгийн дургүй, хамгийн үнэн, намайг жаргалтай болгодог ч намайг хамгийн ихээр хямраадаг, хамгийн логик зөрчилтэй жинхэнэ paradox мэдрэмжээ та бүхэнтэй хуваалцъя. Энэ л мэдрэмж намайг 2 хуваадаг. Би тантай л адил энгийн нэгэн залуу, хүсэл мөрөөдөлтэй, гэр бүлтэй, өглөө ажилдаа яардаг, орой гэрлүүгээ яарсаар очдог тийм л нэгэн залуу.

Дурлал бол ямар ч хүнийг сансарт нисгэдэг хамгийн гоё мэдрэмж, хорвоогийн амь-хайр дурлалаас уйдсан хүн гэж үгүй. Дурлал танд ирлээ гэдгээ урьдчилан хэлж мэдэгддэггүй, нэг л мэдэхэд таны сэтгэлийн хойморыг эзэлчихдэг нэг тийм увиагүй, танхай нэгэн. Та залуу юу, хөгшин үү, туранхай юу, тарган уу, эрэгтэй юу, эмэгтэй юу, улс төрч үү, жолооч уу ер нь тэр дурлалд юу ч, огтхон ч хамаагүй. Заримдаа хамаагүй хамаагүй гэхэд арай ч хамаагүй мэт надад санагдана.

4 жилийн өмнө найз минь надтай мөр зэрэгцэн ажиллах болж, хамт ажилласан цагаасаа л бид нэгэндээ ойрхон, бүх зүйлийг хамт хийдэг байлаа. Бид 2-лаа single байлаа. Үдийн хоол, оройн хоол хамт иднэ, хамт тамхилна, хамт спортоор хичээллэнэ, хамт шоудна, хамт ажиллана өдрийн ихэнх цагийг хамт өнгөрүүлдэг байлаа. Хол яваад ирэнгүүтээ харанхуй шөнө ч байсан уулзаад л пиво уугаад л суудаг байлаа. Тусдаа байхдаа байнга чатлана. Ингээд би гэдэг хүн найздаа дасан дассаар дурлачихсан байна. Тэнэг сонсогдож байгаа ч ҮНЭЭН БИ ЭРЭГТЭЙ НАЙЗДАА ДУРЛАСАН. Би найздаа хайртай, шөнө би түүнийг зүүдэлдгээ ч нуулгүй хэлмээр байна. Би өөрөө өөртэйгөө зөрчилддөг, дотоод сэтгэл минь түүнийг хүсдэг, тэвэрч унтаад, хүзүүн дээр нь үнсмээр санагдаж байна. Гэхдээ илүү зүйлийг дотор сэтгэл минь хүсээд байгаа ч би хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

Хүн дурлахаараа яадаг билээдээ, миний дурласныг найз минь аль хэдийнээ анзаарсан байлгүй, тэглээ гээд надад муухай аашлахгүй байгаад талархаж байна. Тэр л намайг ойлгож, тэр л надад санаа тавьдаг юм шиг санагдаад байх юм дурлачихаар… Өнгөрснийг бодоод байхад найз минь надад яг над шиг дурлаж байсан юм шиг санагдаад байна. Бас л над шиг хэлж чадалгүй өнгөрсөн байх… Заза ийм нэгэн дурлал оршин байдаг юм шүү та бүхэн өөрсдийнхөөрөө ойлгож, тунгаана бизээ.

Найздаа хандаад хэлчихье. БИ ЧАМД ХАЙРТАЙ, ЧИ НАДАД АЛДАА ДУТАГДАЛ, САЙХАН БҮХЭНТЭЙГЭЭ ТЭР ЧИГЭЭРЭЭ, БАЙГААГААРАА Л ТААЛАГДДАГ. БИ НЬ ХАЙРААР ДҮҮРЭН ТАС ТЭВРЭЭД ҮНСМЭЭР БАЙНА ЧАМАЙГАА…

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ