...
...

Хүмүүс цагаан сараар ямар бэлэг авахыг хүсдэг вэ?

Цагаан сараар оймс, шоколад, эрэгтэй сорочкон цамц бол хамгийн түгээмэл бэлэг. Гэхдээ эдгээр бэлэг таны зочдод ямар сэтгэгдэл төрүүлдэг бол? Тэгвэл хүмүүс ямар бэлэг авахдаа хамгийн таатай ханддаг талаар нэгэн судалгаатай танилцъя. Америкийн сэтгэлзүйчдийн судалгаагаар хүмүүс гоо сайхны холбогдолтой бэлэг авахдаа тун сэтгэл ханамжтай байдаг нь батлагджээ. Учир нь гоо сайхны бэлэг танд өдөр тутам зайлшгүй хэрэгтэй ба тухайн хүн танд хайр халамж өгч буйн илэрхийлэл болдог.

О.Туяа, 23 настай

Анх ээж болоод цагаан сараар хүүд маань хүүхдийн үс бие арчилгааны Johnson’s baby-ийн сет гарын бэлгэнд өгсөн нь их хөөрхөн санагдаж билээ. Миний хүүд зориулаад сэтгэл гаргаад бэлдсэн байна гээд.

Ч.Батнаран, 31 настай

Хүүхэд байхдаа цагаан сарыг өвөө эмээгийнхээ өгдөг бэлгээр төсөөлж, надад юу бэлдсэн бол гэхээс догдолдог байж билээ. Жил бүр нээх хөөрхөн надад л зориулсан чамин бэлэг бэлддэг юм. Одоо ч хүүхдүүдээ дагуулаад өвөөгийндөө цагаан сараар очиход догдолж бэлгээ авдаг.

О.Зулзаяа, 29 настай

Өөрөө гэр бүл зохиосноос хойш цагаан сараар хүн бүрт зориулж бэлэг бэлдэх их сайхан санагддаг. Эгч тод үнэрэнд дуртай болохоор гоё үнэртэй биеийн тос, ахдаа сахлын ус, аав ээждээ хүнсний нэмэлт тэжээл, эрүүл мэндийн ундаа, дүү нартаа үлгэрийн баатартай оо сойз гээд гоё бэлэгний санаа мундахгүй. Тэгээд тухайн хүнээ бодож авсан бэлгээ өгөх мөч хамгийн гоё.

 

Т.Тулга, 9 настай

Цагаан сар өвөө эмээ нар бас хүүхдүүдийн баяр. Өвөөгийндөө очоод хамаатны ах эгч дүү нартай тоглох хамгийн гоё. Өвөө эмээ бид нарыг өөрсдөө бэлгээ сонгохыг зөвшөөрдөг. Зөндөө айл хэсээд бэлгүүдээ эгнүүлж харах гоё байдаг тийм үү.

 

Та хайртай гэр бүлийнхэндээ, зочдодоо таалагдах сэтгэлд хамгийн ДУЛААН БЭЛЭГ хамгийн хямд үнээр сонгохыг хүсвэл Монголын хамгийн анхны гоо сайхны нэгдсэн худалдаа COSE COSMETIC-ийг зориорой. Бүх бэлэг 3000₮-с эхлэх бөгөөд бэлгийн боолт дагалдана. Гоо сайханд дурлагсдын мэргэшсэн худалдаа буюу “COSE cosmetics” Япон, Солонгос, Монгол, Европын Дэлхийн шилдэг 80 гаруй брэндийг нэг дор цогцлоож, үнэртэн, гоо сайхан, эрүүл мэнд, арьс арчилгааны бүтээгдэхүүнээ чөлөөтэй тестэлж, харж, барьж, харьцуулж, амталж, сэтгэл хангалуун тухтай худалдан авах боломжийг бүрдүүлСэн юм. Хамгийн гол нь бүтээгдэхүүн бүхэн албан ёсны эрхтэй, чанартай, тухайн брэндийн дэлгүүртэй ижил үнээр танд санал болгох болно. Мэдээж цагаан сарын бөөн бөөн бэлэг, урамшуулал таныг хүлээж байна.

Хүннү Молл Их Дэлгүүрийн 1 давхарт уулзацгаая.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ