...
...

ӨНӨӨДӨР: ”Монгол чулуу” үзэсгэлэнгийн нээлт болно

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэдээлэл, танилцуулга, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэдээлэл, танилцуулга зэрэг үндсэн дөвөн асуудал хэлэлцэнэ. Утас: 70119921, 99268461

“МОНГОЛ ЧУЛУУ-2019” үзэсгэлэнгийн нээлт Үлэг гүрвэлийн төв музейд болно. Үзэсгэлэнг Ашигт малтмал газрын тосны газар, Монголын өнгөт эрдэнийн чулууны мэргэжлийн холбоо, Монголын чулуу сонирхогчид, цуглуулагчид, хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна.

11:00 цагт

Нийслэлийн цагдаагийн газраас "Буянт ухаа" спортын ордонд гэрээт харуул хамгаалалтын албадуудын харуул, дохиолол хамгаалалт, холбооны техник технологийг олон нийтэд танилцуулах "SECURITY EXPO-2019" өдөрлөгийг зохион байгуулна. Утас: 99071339

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ