...
...

ЦЭЦЭГТ МЭНДЧИЛГЭЭ: Аз жаргалыг түгээгчид

"Бид таны аз жаргалын элч" уриатайгаар үйл ажиллагаа явуулж байгаа "Цэцэгт мэндчилгээ"-ний хамт олон цэцгийн соёлыг дэлгэрүүлэн таниулж, хаана ч, хэдийд ч хүргэлт хийдгээрээ олонд танил болсон компани юм.

Тус байгууллага нь 2009 оноос эхлэн цэцэг хүргэлтийн үйлчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлж, амжилттайгаар өдийг хүртэл Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Дархан, Эрдэнэт гэх газруудаар дөрвөн салбар нэгжтэй, 30 гаруй хүний бие бүрэлдэхүүнтэйгээр цэцгийн соёлыг түгээхэд өөрсдийн сэтгэл зүтгэлээрээ хичээн ажиллаж байна.

Яагаад гоёлын цэцгийг нэгэндээ бэлэглэдэг вэ?

Цэцэг гэдэг өөрөө энгийн нэг гоо үзэсгэлэнтэй бэлэг төдий бус, хүний сэтгэлийн илэрхийлэгч хүсэл сонирхлын илтгэгч амьд ургамал гэж үздэг. Иймдээ ч хүмүүс гоёлын цэцгийг соёл болтол нь хэрэглэж заншсаар байна. Цэцэг нь өөрөө баяр жаргал уйтгар гуниг гээд бүхий л нөхцөлд зохицож, өөр өөрийн гэсэн онцлог нөхцөлд тохирох бэлгэдэл болж бэлэглэгддэг.

"Цэцэгт Мэндчилгээ" ХХК-ийн 2019 онд хэрэглэгчдэд барих бэлэг

 Манай байгууллага нь нийт хэрэглэгчдээ цэцэгний соёлыг илүү  дэлгэрүүлэн таниулах, ХҮН БҮРТ хүрч ажиллах зорилго тавьж ажилладаг билээ. Тиймдээ ч Монгол Улсынхаа нийт газар нутгийг хамруулан хурдан шуурхай найдвартай аргаар хүссэн газарт таны баяр жаргал, гомдол зэргийг хуваалцан илүү хамт байхын тулд та бүхэндээ шинэ төслийг тун удахгүй барих гэж байгаадаа таатай байна. Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсын иргэн бүрт цэцгийн соёлыг түгээн, ойлгуулж, алс холыг ажралгүйгээр хаанаас ч хүлээн авах тэрхүү боломжийг бий болгох нь бидний 2019 оны томоохон зорилгуудын нэг болоод байна. Тиймдээ ч бид хурдан шуурхай, найдвартай байлгах үүднээс энэхүү үйлчилгээг 2018 онд бэлтгэл ажилдаа орж одоогоор 90 хувьтай явж байгаагаа дуулгахад таатай байна.

Мэдээж төслийн гол зорилго цэцгийг Монгол Улсын өнцөг булан бүрд хүргэх юм. Тиймдээ ч бид цэцэгний чанар үзэмжийг мартагдуулах учиргүй тул олон удаагийн туршилт, оролдлогын дүнд чанар үзэмжийг үл алдагдуулах, цаашлаад хэрэглэгчид хүргэгдсэний дараах асуудлуудыг тооцон үзэж гарын авлага болон цэцэг арчилгааны дагалдах бүтээгдэхүүн, хэрэгслүүдээр бүрэн тоноглогдсон стандартын хайрцагтайгаар илгээхийг дуулгахад таатай байна.

Энэхүү  Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгч Эко Бак-тай хамтран өнгө үзэмж бүхий хайрцаг сав бэлтгэн гаргаад байна. Энэхүү хайрцаг маань цаашлаад зам тээврийн эрсдлээс хамгаалж, цэцэгний өнгө үзэмжийг хадгалан гадны болон байгалийн ямар нэг гэмтэлд оруулахгүйгээр цэцгийг сайхнаар хүргэхэд оршино.

Энэ мэтчилэн олон олон гайхалтай төсөл хөтөлбөрүүдээр 2019 онд дүүрэн байлгахаа илэрхийлж байна.

Үргэлж биднийг сонгодог хэрэглэгч та бүхэндээ ТАЛАРХАЛ ДЭВШҮҮЛЬЕ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ