...
...

"Хаадын гэр” компани “Шилдэг, жижиг дунд үйлдвэрлэгч энтрепренер”-ээр шалгарлаа

МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Энтрепренер 2018" ёслолын ажиллагаа энэ жил өргөн цар хүрээтэй болж, өндөрлөлөө. Оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг энэхүү арга хэмжээнд Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа компани, аж ахуй нэгжүүд нэр дэвшин өрсөлддөг билээ.

МҮХАҮТ-аас "Энтрепренер" цомын эзнийг тодруулан алдаршуулахдаа тухайн жилийн бизнесийн амжилт, ашиг орлого, нийгмийн хариуцлага, ажил олголт, экспорт зэрэг олон шалгуураар өрсөлдүүлэн дүгнэдэг уламжлалтай. Үндэсний өв уламжлал, соёлын илэрхийлэл болсон гэр, гэрийн тавилгыг уран нарийн хийцтэйгээр үйлдвэрлэн, өөрсдийн өвөрмөц хэв маягаар олонд танигдсан “ХААДЫН ГЭР” компани энэ жилийн “Шилдэг жижиг, дунд үйлдвэрлэгч энтрепренер”-ээр шалгарлаа.

Тус компани Монголдоо төдийгүй олон улсад танигдаж, эх орныхоо уламжлалт өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйгаараа онцлогтой компани юм.

“Хаадын гэр”-ийн хамт олон 2018 онд Монголд анх удаа гэр, гэрийн тавилгыг уран зурагтай хослуулсан “Домгийн ганц эвэрт” контемпорари арт үзэсгэлэнг амжилттай зохион байгуулжээ. Түүнчлэн Олон улсын таван үзэсгэлэн яармагт оролцож, дөрвөн улсад бүтээгдэхүүнээ экспортлон Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн амжилтаар энэ оноо үдэж байгаа аж. “Хаадын гэр” компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ шагнал, цомоо гардан авахдаа “Өв уламжлалаа хадгалсан бүтээлээ илүү хөгжүүлэн урлаж монголчууддаа, залуу хойч үедээ  төдийгүй дэлхийд энэ сайхан соёлоо сурталчлан таниулах үйлсээ тасралтгүй үргэлжлүүлэх болно” гэсэн юм.

Монгол Улсынхаа эдийн засагт өсөлт авчирсан энтрепренерүүд цомоо гардаж, хамтдаа амжилтаа бахархалтайгаар тэмдэглэлээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ