...
...

ХААН БАНКНААС “RISE” ШИНЭ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР ЭХЛҮҮЛЛЭЭ

 Улаанбаатар хот, 2018 оны 09-р сарын 08 – ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Unread-тай хамтран 2018-2019 оны хичээлийн жилд сурагчийн ширээнээс их сургуулийн амьдралд хөл тавьсан шинэхэн оюутнуудад зориулан тэднийг оюутны амьдралд дасан зохицох, амжилттай суралцах болон орчин үеийн их хотын соёлтой иргэн болж төлөвшихөд дэмжих зорилготой “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийн эхлүүллээ.

     Амьдралын шинэ хуудсаа нээж буй оюутан залуусын хувьд тулгамдах олон асуудал бий. Ялангуяа орон нутгаас их хотод анхлан ирж, оюутан болж буй залуусын хувьд шийдвэрлэх асуудал цөөнгүй байдаг. Тиймээс хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, өөрийгөө хөгжүүлэх, нээх эрмэлзлэлтэй залуусыг цахимаар нээлттэй бүртгэн нээлтийн арга хэмжээнд оролцох боломжийг бүрдүүлсэн юм.

     Тус хөтөлбөрийн албан ёсны нээлтийн арга хэмжээ 2018 оны 09-р сарын 08-ны Бямба гарагт Зайсан Хилл цогцолборт 800 гаруй оюутныг хамруулсан томоохон нээлт амжилттай болж өнгөрлөө. Нээлтийн арга хэмжээнд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва нар оролцож, оюутнуудад хэрхэн амжилттай суралцах тухай зөвлөгөө өгч, амжилт хүслээ. “RISE” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн оюутнуудад “Сурах арга барилд суралцахуй” болон “Хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэхүй” сэдвээр зочин эрхмүүд өөрийн арга барил, туршлагаас хуваалцан, шинэ оюутнуудын сонирхсон асуултанд хариулт өгөн нэг өдрийн үр бүтээлэй хамт өнгөрүүлсэн.

     Мөн уг хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 09-р сарын 09-ний Ням гарагт ний бүртгүүлсэн оюутнуудаас шалгарсан шилдэг 80 оюутныг ХААН Банк Цамхагт хүлээн авч, хувь хүний хөгжлийн сэдвээр сургалт, семинарт хамруулан амралтын өдрийг хөгжилтэй, шинэ найз нөхөдтэй танилцан, өөртөө хөрөнгө оруулалт хийх өнгөрүүлэх боломжийг олголоо.

     “RISE” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнүүдэд оролцсон оюутан залуус сэтгэл хангалуун, дурсамж дүүрэн өдрүүдийг ХААН Банк Сан болон Unread-ийн хамт олонтой өнгөрүүлсэн юм. Уг хөтөлбөр нь хичээлийн жилийн турш олон сонирхолтой, үр өгөөжтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд нээлтийн арга хэмжээнүүдэд оролцож амжаагүй оюутнууд “RISE” хөтөлбөрийн фэйсбүүк группт энд дарж бүртгүүлэн, мэдээлэл авснаар хамрагдах бүрэн боломжтой.

 

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ