НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САР ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
Малын үс ноос авахад:
Суудал: Шороо
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Од: Салхины эх
Наран ургах, шингэх: 05.55 - 19.55
Өдрийн өнгө: Аргын тооллын 8 сарын 21, Ангараг гараг. Билгийн тооллын 10, Гар одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиаболой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250