...
...

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САР НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

Малын үс ноос авахад:

Суудал: Гал

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Од: Тэргүүн дагуул

Наран ургах, шингэх: 05.54 - 19.57

Өдрийн өнгө: Аргын тооллын 8 сарын 20, Сумъяа гараг. Билгийн тооллын давхарласан 9, Эрхтэний тэнгэрт одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохойболой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ