...
...

Монгол охид Орос ах нарыг гайхшрууллаа

БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд манай улсын ихэр тамирчид болох Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон билээ.

Тэд Ой тогтоолтын  спортоор хичээллээд дөнгөж нэг жил гаруй болж байгаа ч ийнхүү дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа юм. Ихэр эгч дүү Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар нь  ОХУ-ын Москва хотноо Россия-1 телевизийн "Гайхамшигт хүмүүс" /Удивительные Люди/ нэвтрүүлэгт амжилттай оролцон оюуны нөөц боломж хязгааргүй гэдгийг харуулж Оросуудыг гайхшруулжээ. 

Тус нэвтрүүлгийн даалгаврын хувьд 1200 ширхэг сарнайг 9 минутад тогтоож алдаагүй хэлэх мөн ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа тамирчид маань тэр цэцгийг олох байлаа. Ихрүүд маань ердөө 5 минутад бүгдийг нь тогтоон даалгавруудаа алдаагүй гүйцэтгэсэн байна. 

  

Б.АМИР

Эх сурвалж: www.BRAEKINGNEWS.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ