...
...

Серумыг бид яагаад хэрэглэх ёстой вэ?

Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн ярианы сэдэв болоод байгаа "OVACO MONGOLIA" брэндийг танилцуулж байна. Энэхүү брэнд нь бусад гоо сайхны брэндүүдэд хамгийн ихдээ 3-7 төрлийн серум байдаг бол энэхүү брэндийн давуу тал нь өөрийн арьсны асуудлаасаа хамаарч 50 гаруй төрлийн серумээс сонголтоо хийх боломжтой ба серум дээр суурилсан арьс арчилгааны №1 цорын ганц брэнд юм. Улирал солигдох бүрт хэн хүнгүй арьсны асуудалтай тулгардаг тул түүнтэйгээ тэмцэхэд "Ovaco" таньд тусална гэдэгт итгэлтэй байна.

Ийлдэс буюу серум гэж юу вэ

Серум нь эссэнсийг 5 дахин нягтруулсан өөрийн гэсэн үйлдэл функцтэй гоо сайхан, арьс арчилгааны заавал байх ёстой бүтээгдэхүүний нэг юм.

Серум нь тос, тонер, эссенс, лошионуудаас ялгагдах онцлог нь найрлагандаа байдаг. Серумд гол төлөв идвэхэд бодисууд ордог ба маш сайн нягтруулсан байдаг тул хэдхэн дусал нь нэг удаа түрхэхэд хангалттай байдаг. Тиймээс ихэнх серум нь дусал дуслаар хэрэглэх заавартай байдаг.

Серумд ордог гол найрлагаас дурдвал исэлдэлтийн эсрэг эсвэл саармагжуулах элементүүд, пептидууд, өсөлтийн факторууд (эсийн өсөлтийг дэмжих факторууд), коллаген, эластин гэх зэрэг арьсанд нэн шаардлагатай элементүүдээс гадна байгалийн цэвэр ургамлын хандуудаас бүрдэнэ.

Серум нь дотроо усан ба тосон суурьтай гэж байдаг ба та арьсныхаа онцлогоос шалтгаалаад сонгох боломжтой. Арьсанд зүгээр түрхэгдээд зогсохгүй гүнд нь тэжээл өгч үйлчилдэг учраас энгийн чийгшүүлэгчийг бодоход үнэтэй бас бага хэмжээтэй байдаг. Гэхдээ серумийн хувьд маш багаар ашиглахад хангалттай учраас хэрэглээ удаантай байдаг сайн талтай. Насны хязгаар брэндээс хамаараад янз бүр байдаг ба 19 наснаас хэрэглэхэд тохиромжтой бөгөөд ахимаг насны бүсгүйчүүдийн зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг.
Чийгшүүлэгч тос нь зөвхөн арьсны гаднах хэсэгт чийгшил өгч арьсыг чийглэг байлгадаг бол серум нь арьсны гүнд чийгшил өгөхөөс гадна хэрэгцээтэй зүйлсийг гүнд нь хүртэл хүргэдэг.

 

Серум яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

 Хэрвээ та одоогийн арьс арчилгаандаа сэтгэл дундуур байгаа бол серум- ийг заавал хэрэглээд үзээрэй. Таны хэрэгцээнээс шалтгаалаад янз бүр байх боловч ихэвчлэн арьс чангалах, гүн чийгшил өгөх, цайруулж өнгөлөг болгох, нөхөн сэргээх, үрчлээ нөсөө толбо, сэвхи арилгах гэх бидний өдөр тутамд хэрэгцээтэй байдаг бүх зүйлсийг нэг дор хангадаг юм. Чийгшүүлэх тосонд 5-10 % нь бидний арьсанд яг хэрэгцээтэй эрдэс бодис болон хэрэгцээтэй зүйлс байдаг бол серумийн 70% хүртэл хэрэгцээт бодисууд багтсан байдаг.

 

Серум хэрхэн зөв хэрэглэх вэ?

 
Хамгийн хурдан үр дүнг нь харах хүсэлтэй бол өдөр бүрийнхээ арьс арчилгаанд тогтмол хамааруулах нь чухал. Их түрэхвэл хурдан, сайн үйлчилнэ гэсэн бодлоо орхих хэрэгтэй бөгөөд арьс зөвхөн өөрт хэрэгтэй гэсэн хэмжээгээ аваад илүүдэл нь орхигддог гэж ойлгож болно. Нүүрээ сайтар цэвэрлээд тоникоор арчаад серумээ хурууныхаа өндгөөр зөөлөн товшиж арьсандаа шингээгээрэй. Гарынхаа алганд наах гэх зэргээр тос шиг түрхвэл бүтээгдэхүүнээ дэмий үрсэн хэрэг болно. Чийгшүүлэх тосны өмнө түрхэх ёстой ба серумээ түрэхээд хэдэн минут арьсанд гүн шингэх хүртэл илж массажлаад чийгшүүлэгч тосоо түрхэнэ. Өглөөгүүр түрхэхгүй байж болох ч орой унтахын өмнө заавал түрхэж унтах ёстойг анхаарна уу? Учир нь хүний эд эсийн төлжилт бүтээгдэхүүний үйлчилгээ арьс амрах явц буюу унтаж байх үед хамгийн сайн дээд цэгтээ явагддаг тул хэзээ ч битгий залхууран алгасаарай.


Серумийг хэрхэн өөртөө тохируулан зөв сонгох вэ?

 
Таны нүүрний байдал арьсны онцлогоос шалтгаалаад янз бүр байгаа. Хуурай, холимог, тослог, батгатай, үрчлээтэй, сэвхитэй гээд бүх төрлийн арьсанд нэг төрлийн серум таарна гэж байхгүй. Тухайн хүний арьсны онцлогоос хамааран хүн бүрт өөр өөр үйлчлэх учраас тэр хүнд таарлаа гээд өөртөө таарна гэж дэмий битгий мөнгөө үрээрэй. Хамгийн гол нь яг ямар үйлчилгээг хүсэж байгаа, ямар арьстай, ямар асуудал арьсанд тань үүссэн гэдгээ тодорхойлоод өөрт тохирохоо хайх нь хамгийн зөв юм шүү.

 

Хаяг: Салбар: "Maxmall"- ын 1 давхарт

Салбар-2: "Улсын Их Дэлгүүрийн" 1 давхарт

Салбар 3: Чингис "И-март"ын 6 давхарт

Салбар 4: "True L" үйлчилгээний төвийн 2 давхарт

Гэрээт салбарууд: 1. "Flamme make up store"- Cөүл ресторантын замын эсрэг талд PARK PLACE 5 давхар

2. Narumi make up store- Элит хотхон "А" блок 1 тоот/ Драмын театрын урд/

3. Cose cosmetics- "Хүннү Молл" 1 давхар

Утас: 8000-6632

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ